Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19: Сүүлийн 24 цагт 1,897 шинэ тохиолдол батлагдаж, 15 иргэн нас баржээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцууллаа.

Тус яамнаас мэдээлснээр өнгөрсөн 24 цагт манай улсад COVID-19-ийн 1,897 шинэ тохиолдол батлагджээ. Эдгээрийн

  • 1,121 нь Улаанбаатар хотод
  • 776 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 5,668 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор 18,833 хүн уг халдварын улмаас эмнэлэг хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Харамсалтай нь өнгөрсөн хоногт 15 иргэн архаг хууч өвчин болон коронавирусийн халдвар хавсарсны улмаас нас баржээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.