Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш нийслэл дэх дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүд аравдугаар сарын 17-ны Ням гарагт амарч, 18-ны Даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллана.

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд I тунд 24, II тунд 57, нэмэлт сэргээх тунд 715, нийт 796 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18 хувь байна. 

Зорилтот бүлгийн буюу 2,936 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67,330 (75.7 хувь), 16-17 насны 26,434 (78 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юм.