Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургалтын байгууллага өөрсдөө халдваргүйтгэлээ хийж байгаа тохиолдолд ажилчдыг хувцас хэрэгсэл болон бодисоор хангах хэрэгтэй"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/292, А/555 тоот тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулиудад КОВИД-19-ийн халдварын үед мөрдөх түр журам гэж бий. Энэхүү журмын хэрэгжилт ямар байгааг НМХГ-ын газрын улсын ахлах байцаагч нар хянан ажиллаж байна.

Энэ талаар НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Батцэнгэл “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын А/292, А/555 тоот тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулиудад КОВИД-19-ийн халдварын үед мөрдөх түр журмыг ханган ажиллаж байгаа.

Харин зарим сургуульд анги, танхим цэвэрлэх үйлчлэгчийн тоо хүрэлцээгүй байна. Үйлчлэгч хүрэлцээгүй үед анги удирдсан багш нар халдваргүйтгэл, цэвэрлэгээгээ хийдэг. Тиймээс анги удирдсан багш болон үйлчилгээний ажилчдад халдваргүйтгэлийг хэрхэн зөв хийх талаар заавар зөвлөгөө өгөн, мэргэшүүлэн сургах хэрэгтэй байна.

Сургалтын байгууллага өөрсдөө халдваргүйтгэлээ хийж байгаа тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, халдваргүйтгэл хийж байгаа ажилчдыг хувцас хэрэгслээр хангах, улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйтгэлийн бодисоор тасралтгүй хангахад анхаарах хэрэгтэй” гэв.