Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТӨК-ийн дундаж цалин ХХК-ийн ажилтныхаас 300 мянга, ТББ-ынхаас 500 мянган төгрөгөөр илүү байна

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 45.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 698.2 мянган ажиллагчид хамрагдсаныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

НДШ төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 (3.5%) мянгаар, өмнөх улирлаас 579 (1.3%)-өөр, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 21.9 (3.2%) мянгаар,
өмнөх улирлаас 16.2 (2.4%) мянгаар өсжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан 698.2 мянган ажиллагчдын сарын медиан цалин 993.6 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлаас 47.9 (5.1%) мянган төгрөгөөр өссөн байна.

 
Эх сурвалж: ҮСХ

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2021 оны хоёрдугаар улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 69.1 (5.5%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 15.5 (1.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ. 

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.1 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 795.6 мянган төгрөг байна. 

 
Эх сурвалж: ҮСХ

Эндээс харахад ТӨК-ийн ажилтны дундаж цалин ХХК-ийн ажилтныхаас 300 мянга, ТББ-ынхаас 500 мянган төгрөгөөр илүү байна