2021/11/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.74₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-4°
|
-14°
20:00
S31
-15°
21:00
S31
-15°
22:00
S31
-15°
23:00
S31
-15°
00:00
S31
-15°
01:00
S31
-16°
02:00
S31
-16°
03:00
S31
-16°
04:00
S31
-16°
05:00
S31
-16°
06:00
S31
-16°
07:00
S31
-16°

CU-ээс авч болох сонирхолтой 5 бараа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 15
Сурталчилгаа

-CU-ээс юу юу авч болох вэ?-

Их хотын завгүй амьдралд ороод гарахад л таны ойрын хэрэгцээнд хэрэгтэй бүх бараа байх зорилготой энэхүү дэлгүүрүүдийг ерөнхийд нь “конвениенс дэлгүүр” гэж нэрлэнэ. Үйлчилгээ муу, худалдагчийнхаа ааш занд тохируулж арай гэж загнуулахгүйхэн шиг гардаг байсан жижиг мухлагийн соёлоос “CU-д тавтай морил” гэдэг үгээр угтуулж эхэлсэн нь үйлчлүүлэгч бидний хувьд тун соньхон санагдаж байсан цаг саяхан. Энэхүү нийтлэлээр CU-ийн салбаруудаар худалдаалагдаж буй таны мэдэхгүй байж болох таван барааг онцолж байна.

Ингэний хоормог

Ингэний сүү буюу хоормогоос гаргаж авсан Mongolian camel хоормогний ундааг та CU-ийн салбараас авч болно. Өмнө нь ингэний хоормогийг зөвхөн говийн зарим аймагуудаас таньдаг, мэддэг хүндээ захиж намартаа л нэг хэрэглэдэг байсан бол одоо энэхүү шилэн савалгаатай хоормогний ундааг хэзээд хэрэглэх боломжтой болсон байна. Хоормог нь гүүний айрагтай харьцуулахад илүү өтгөн хөөсөрч шуугьсан, тагнайд ууссан, исгэлэн амттай, хамар цоргиосон ундаа. Амин дэмээр баялаг бөгөөд зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж даралт буулгадаг эмчилгээний ач холбогдолтой. Мөн түлхүү жирэмсэн эхчүүд хавагнах үедээ хоормог уух нь хаванг хурдан хугацаанд хөөж өгдөг тустай ундаа юм.

 

Хуйцаа

Хуйцаа буюу Монголчууд бидний баяр ёслол, тэмдэглэлт өдрөөр зонхилон иддэг уг шөлтэй хоол CU-ийн салбаруудаар худалдаалагдаж байна. Нэршил, гарал үүслийн хувьд Хятадаас орж ирсэн гэж болох ч хятад хуйцаа нь бидний иддэгээс шал өөр орц материал ордог. Ерөнхийдөө Монголчилсон зоог гэхэд болохоор. Амортизатор гэдэг үгийг “амаржын” болгож ашигладагтай агаар нэг юм уу даа. CU-д худалдаалагдаж буй “Black хуйцаа” нь хоолонд орох материалуудыг тус тусад нь жижиглэн савлаж хөлдөөсөн байна. Та бүгдийг нь хольж, хутгаад 1 минут 20 секунд халаахад л халуун хуйцаа бэлэн болно. Орц найрлагад нь хонины бөөрөнхий мах, жигнэсэн сүүл, хуйцааны соус амтлагч, хар мөөг, пүнтүүз, шарсан төмс, давс, сонгино оржээ. Бэлэн гоймонтой ойролцоо үнэтэй ч химийн найрлага агуулаагүй, халуун хуйцаа идэхийг хүсвэл ойр байрлах CU дэлгүүрээр зочлоорой. Ганц хуйцаа ч биш банштай цай, жигнэсэн гурилтай шөл зэрэг нь хаана ч хэзээ ч халаагаад хэрэглэх зориулалтын савлагаатай худалдаалагдаж байна.

 

Юнивишнийн удирдлага

Удирдлага тань эвдрээд эсвэл бяцхан хүү чинь хаана ч юм удирдлага аваад нуучихсан уу? Хэдий хүн төрөлхтний дунд шинжлэх ухаан хөгжиж одон орон, физикийн салбарт гайхалтай нээлтүүд хийж ирсэн ч  “хэрэв хүү 1 нас 4 сартай бол удирдлага хаана байж болох вэ?” гэдэг асуултын хариуг одоог хүртэл хайсаар л байна. Эрдэмтэд, судлаач нар болоод хамтарсан том экспедицүүд гарч ажиллаж байгаа ч энэхүү хүнд бодлогын хариуг олоогүй хэвээр. Тэгвэл та өөрт ойр байрлах CU-ийн салбаруудаас Юнивишнийн удирдлага авч болж байгааг мэдэх үү? Одоогоор 21 салбараар худалдаалагдаж байгаа бөгөөд ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

Цомог

CU is the new Hi-Fi. Та Монгол дуучдынхаа цомгийг Hi-Fi, Orange records-оос л хайдаг байсан бол одоо CU-ийн салбаруудаас авч болох нь. Одоогоор реппер Big Gee-ийн Street Dreams, дуучин Ука- Don’t Stop болон The HU хамтлагийн “The Gereg” цомгууд худалдаалагдаж байна. Магадгүй танд гэнэт дуу сонсмоор санагдвал CU орж болох л юм.

 

LAN cable

Lan cable буюу ЛАН-ы утас CU-д мөн худалдаалагдаж байна. LAN гэдэг нь local area network буюу дотоод сүлжээ гэсэн үг юм. Та ЛАН утас ашиглаж интернэтийн төхөөрөмжөөсөө суурин компьютертоо холбож интернэт ашиглаж болохоос гадна мөн Юнивишнийн төхөөрөмжөөсөө гэрийнхээ суурин утастай холбож ашиглана. Та уг кабел нь интернэт орж, суурин утас ашиглаад зогсохгүй дээр нь байгууллагын дотоод сүлжээнд олон компьютер холбох, хоорондоо сүлжээгээр холбогдох зэрэг олон төрлөөр ашиглах зориулалттай. Хэдий уг LAN cable нь 1 метр урт хэмжээтэй нь 500₮-өөр Computer Land дээр худалдаалагддаг ч заавал тийш явж цагаа үрэлгүй өөрт ойр байрлах CU салбарт ороод худалдаж авч болох нь ээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x