Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

СU БРЭНД ХУВЬЦААГАА ГАРГАЛАА

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 15
Сурталчилгаа

Монгол Улсын зах зээлд CU брэндийн конвиниенс дэлгүүрийг нэвтрүүлэгч Сэнтрал Экспресс Си Ви Эс компани хувьцаагаа анхдагч зах зээлд арилжаалах зөвшөөрлөө өнгөрөгч лхагва гарагт буюу 10-р сарын 13-ны өдөр Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор авлаа.

 

Сэнтрал Экспресс Си Ви Эс компани нь 2017 онд байгуулагдсан бөгөөд олон улсын CU конвиененс дэлгүүрийн сүлжээг 2018 оноос Монгол Улсад нэвтрүүлж, өнгөрсөн 3 жилийн хугацаанд 140 салбар дэлгүүр бүхий Монголын хамгийн том конвиниенс дэлгүүрийн сүлжээ болж, үйл ажиллагаагаа амжилттай удирдан явуулж байна.

CU брэнд нь Монгол Улсад эрчимтэй өсөж буй конвиниенс дэлгүүрийн зах зээлийн 70 гаруй хувийг эзэмшдэг, салбарын тэргүүлэгч брэнд юм. Сэнтрал Экспресс Си Ви Эс компани нь CU конвиниенс дэлгүүрийн сүлжээнээс гадна, CU нэрийн хоолны үйлдвэр, Агуулах ба түгээлтийн төв, 325 мянган үнэнч хэрэглэгч бүхий CU аппликейшныг нэвтрүүлсэн жижиглэн худалдааны салбар дахь хамгийн том дэд бүтэцтэй компани юм.

ХУВЬЦААНЫ МЭДЭЭЛЭЛ

Сэнтрал Экспресс Си Ви Эс компани 15%-иа олон нийтэд санал болгож,

24.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр 119.9 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнийг нь 208 төгрөгөөр санал болгож байгаа бөгөөд CUMN хувьцааны үндсэн андеррайтер Голомт Капитал ҮЦК ХХК, туслах андеррайтер Апекс Капитал ҮЦК ХХК, хуулийн зөвлөхөөр B&P компаниуд ажиллаж байна.

 

Татан төвлөрүүлэх хөрөнгийн 76% буюу 19 тэрбум төгрөгийг шинээр байгуулах салбар дэлгүүрийн (95 салбар дэлгүүр) хөрөнгө оруулалт, 12% буюу 2.9 тэрбум төгрөгийг түгээлтийн төвийн шинэчлэлд, үлдэж буй 12% болох 3 тэрбум төгрөгийг хоолны үйлдвэрийн шинэчлэлд зарцуулна.

Анхдагч зах зээлийн захиалга 10-р сарын 29-нд Монголын Хөрөнгийн бирж дээр эхэлж, 11-р сарын 4-ийг дуустал үргэлжилнэ. Хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://cumongol.mn/ipo/ цахим хуудас, CU апп болон өөрт хамгийн ойр СU-ийн салбар дэлгүүрүүдэд хандан авах боломжтой. Мөн та СU аппликейшнээр дамжуулан хувьцааны данс нээж, захиалга өгөх боломжтой.

 

Эрхэм хөрөнгө оруулагч та өдрөөр өсөж буй

CU бизнест тавтай морилно уу?

 


Үнэт цаас гаргагч:


Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК
Утас: +976 7733 0101
Цахим хуудас: https://cumongol.mn/ipo/ 
И-мэйл: info@cumongol.mn
Хаяг: СБД, 1-р хороо, ЮНЕСКО-ийн гудамж, Далай Тауэр, 11 давхар

Үндсэн Андеррайдер:


Голомт Капитал ҮЦК
Утас: +976 70121530
Цахим хуудас: trader.golomtcapital.com
И-мэйл: info@golomtcapital.com
Хаяг: СБД, Чингисийн өргөн чөлөө, Парк Плэйс, 4 давхарт, 403 тоот

Туслах Андеррайдер:


Апекс Капитал ҮЦК
Утас: +976 75107500
Цахим хуудас: cu.apex.mn
И-мэйл: investment@apex.mn

Хаяг: СБД, 1-р хороо, Олимпын гудамж, Нью Хорайзонс оффис, 9 давхар, 901 тоот

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.