Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Сайншанд сумын нутагт алхаж явсан гадаадын таван иргэнийг саатуулан шалгаж байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Дорноговь аймаг дахь цагдаагийн газар

Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт "Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын таван иргэн алхаж байна" гэх мэдээллийг өчигдөр иргэнээс ирүүлжээ.

Цагдаагийн алба хаагчид тухайн газарт очиж гадаадын таван иргэнийг саатуулан Гадаадын иргэдийн харьяатын газрын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн, хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгсөн байна.

Эрх бүхий байгууллага шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байгааг тус цагдаагийн газраас мэдэгдлээ.