Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн ТЭЗҮ дээр Засгийн газар алдаагүй юм бол үүсэж буй өрийг төлөхгүй гэх байр суурь илэрхийлсэн

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газар 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг танилцуулж байна.

Энэ үеэр "Оюу толгой" төслийн 12 тэрбум ам.долларын өр Монгол Улсаас нэхэгдсэн тохиолдолд Засгийн газраас төлөх эсэх тухай УИХ-ын гишүүн С.Ганбаатар тавилаа. 

Уг асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа "Оюутолгойтой холбоотой хэлэлцээр амаргүй түвшинд байгаа ч ахицтай урагшилж байгаа. Нэлээд том хэмжээний санхүүжилт гаргаж, гадаад дотоодын томоохон экспертүүд болон фирмүүдтэй ажиллаж, дэлхийн түвшинд эн тэнцүү мэтгэлцэх, шүүхдэх, санал шүүмжлэл өрнүүлэх, зөвшилцөн ажиллах тал дээр Засгийн газар бүх боломжит хувилбарыг дайчлан ажиллаж байна.

Чамлахааргүй үр дүн гарч байгаа. Өнгөрсөн хугацаанд гарсан зарим нэг зүйл алдаа байсан гэдгийг хөрөнгө оруулагч тал хүлээн зөвшөөрч байгаа. Экспертийн дүгнэлт гарч, ТЭЗҮ дээр алдаа гарсан нь Монгол Улсын Засгийн газартай холбоогүй байсан гэх дүгнэлт гарсан. Тэрний зарим нэгийг хөрөнгө оруулагч тал хүлээж авна гэдгээ илэрхийлсэн.

Хэрэв Засгийн газраас алдаагүй юм бол үүсэж буй өрийг Засгийн газар төлөхгүй гэх байр суурийг илэрхийлсэн хэлэлцээр бас явж байгаа.

Бизнесийн зарчмаар олон хөрөнгө оруулагч талууд байгаа учраас тэнд ч хэлэлцэж байгаа зүйлс бий. Хөрөнгө оруулагч талын удирдах бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Удирдах бүрэлдэхүүн энэ хэлэлцээрт амжиллттай болох чиглэлд хамтран ажиллаж байгаа.

УИХ-ын даргад би саналаа тавьсан. Чуулган эхлээд танхимаар хуралдах боломж бүрдсэн энэ үед Оюутолгойн өмнөх хэлэлцээр дээр юу болсон, Монгол Улсын Засгийн газар ямар тактик барьж ирснийг нээлттэй ярьж бас болохгүй. Тиймээс УИХ дээр хаалттай байдлаар мэдээлэл хийхэд бэлэн. Засгийн газар шийдвэрлэх ч 2-3 зарчмын шийдэл дээр аль талд шийдэх нь зүйтэй вэ гэдэг дээр УИХ-аас санал сонсох нь зөв гэх зарчмыг Ерөнхий сайдын хувьд барина” гэлээ. 

ВИДЕО:

https://fb.watch/8DIedeAud2/