Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваниас гаралтай модон бөмбөгийн спорт Монгол оронд дэлгэрч байна

ikon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монгол дахь Тайваний төлөөлөгч Грэйс Ж.РЛүө (зурган дээрх баруун талаас зургаа дахь нь) Монголын модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан (зурган дээр зүүн талаас зургаа дахь нь) болон оролцогч багуудын төлөөлөлтэй хамт дурсгалын зураг татуулав.

2021 оны Монгол Улсын модон бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Монгол дахь Тайваний төлөөлөгчийг нээлтийн ёслолдоо урьж оролцуулсан бөгөөд төлөөлөгчийн газраас тэмцээнд түрүүлсэн багуудад Тайваний онцлог бүтээгдэхүүнийг бэлэглэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Модон бөмбөг бол Тайваний ноён Вэн Мин Хуй-гийн 1990 онд үүсгэн хөгжүүлсэн спорт юм. Хожим нь дэлхийн олон оронд тэр дундаа Монгол Улсад хөгжиж эхэлсэн бөгөөд Тайваний модон бөмбөгийн холбооны тусламжтайгаар 2001 оноос хойш уг спорт Монгол оронд сүүлийн жилүүдэд аажмаар дэлгэрч байна. Энэхүү бие, сэтгэлзүйн эрүүл мэндэд тустай спортыг хамтран хөгжүүлэхийн тулд цаашид Тайвань Монгол хоёр талууд тасралтгүй хамтран ажиллах болно гэж найдаж байна.” гэв.

Монголын модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, их сургуулийн спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан хэлэхдээ “Монголын модон бөмбөгийн холбоо 2003 онд байгуулагдсан бөгөөд цар тахал намжсаны дараа Тайвань Монголын модон бөмбөгийн багууд харилцан солилцоогоо бэхжүүлж чадна гэж найдаж байна.” гэв.

Тэмцээний дараа төлөөлөгч Грэйс Ж.РЛүө болон холбооны ерөнхийлөгч М.Жаргалсайхан нар тамирчдад спортын цол, зэргийг гардуулав.  Тайваний төлөөлөгчийн газраас Тайваний Kinmen Kaoliang архи болон Yilan Kavalan виски зэрэг Тайваний алдартай 2 архийг тэмцээнд түрүүлсэн багийн шагнал болгож бэлэглэсэн нь тэмцээнд өнгө нэмсэн юм.