Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Ирэх онд эрүүл мэндийн салбарынхны цалинг дор хаяж 20 хувиар нэмэх боломжтой

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсөв болон дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/8DAeQmB3UR/

Ирэх оны төсвийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. 

Төсвийн тухай хуультай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Ирэн онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин нэмж байгаа юу. Хоёрдугаарт, төрийн өмчит компаниудын төсөв санхүүтэй холбоотой ямар өөрчлөлт тусгагдсан бэ.

Сангийн сайд Б.Жавхлан: Ирэх онд эрүүл мэндийн салбарын үйлчилгээний зардлыг 376 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа. Энэ мөнгө эмнэлгүүдэд хуваагдаж очно. Эмнэлгүүд эмч, ажилтнуудынхаа цалинг гүйцэтгэлээр нэмэх боломжтой болж ирнэ. Үүнийг хууль зүйн үүднээс боломжтой болгох үүднээс төрийн албаны цалингийн системд эмнэлгийн ажилтны цалингийн хэмжээг хатуу заасныг доод хэмжээ болгон өөрчилж байгаа. Ингэснээр эмнэлгийн ажилтны цалинг дор хаяж 20 хувиар нэмэгдүүлэх бүрэн боломжтой болж байгаа.

Төрийн өмчит компанийн тухайд ойролцоогоор нийт 500 гаруй компани бий. Эдгээрээс төсөвт өгдөг өгөөж нь маш бага. Тухайлбал, энэ жил 180-хан тэрбум төгрөг байна. Нийт эргэлтийн хөрөнгө нь блансын дүнгээр 35 их наяд давсан байгаа.

Төрийн өмчит комданиуд дээр гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Үүнд стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжүүд, нэмэлт хувьцаа бирж дээр гаргаж, олон нийтийн хяналтад өгөх, гуравдугаарт, төр авч явах шаардлагагүй эдийн засгийн ач холбогдолгүй компаниудыг татан буулгах гэсэн арга хэмжээ авна. Үүний дүнд ирэх жил улсын төсөвт 250 тэрбум төгрөг нэмэгдэж, 430 тэрбум төгрөгийн төсвийн орлого дээр ногдол ашиг хэлбэрээр орлого төвлөрүүлэхээр тусгагдсан.