2021/10/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.11₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-4°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-3°
06:00
S31
-4°
07:00
S31
-5°
08:00
S32
-5°
09:00
S32
-2°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
10°
15:00
S32
10°
16:00
S32
10°
17:00
S32

Дорнод аймгийн Чойбалсан суманд хээрийн түймэр гарч, 152 га талбай шатжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн Шороот-Уул гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага өчигдрийн 11:45 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус сум дахь Хилийн 0132 дугаар ангийн 7, 8, 9 дүгээр заставын алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж, тухайн өдрийн 16:40 цагт унтраан, наймдугаар заставын харуулын даргад хүлээлгэн өгсөн. 

Уг түймэрт урьдчилсан байдлаар 152 га талбай шатсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Ой, хээрийн түймрээс сэргийлэхийн тулд:

  • Асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
  • Орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн яндангийн оч баригчтай зорчих, автомашинд зориулалтын бус нэмэлт цахилгаан хэрэгсэл залгахгүй байх,
  • Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.
x