2021/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.97₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-3°
10:00
S30
11:00
S30
12:00
S32
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
21:00
S29

Мэргэжлийн үйл ажиллагаа явуулсны төлөө өмгөөлөгчийг яллагдагчаар татаж байгааг эсэргүүцэв

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өмгөөлөгч хүн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж байгааг эсэргүүцэж, Монголын өмгөөлөгчдийн холбооны зарим гишүүн мэдээлэл хийлээ. 

Өмгөөлөгчдийн хэлж буйгаар хууль сахиулагч, төрийн албан хаагчийг эсэргүүцсэн тохиолдолд тухайн хүнд хариуцлага тооцох хуулийн зохицуулалт бий. Харин өмгөөллийн үйл ажиллагаанд саад учруулсан бол хүлээлгэх хариуцлагын тогтолцоо дутмаг байсаар өдийг хүрээд байгаа гэлээ. 

Мөн өмгөөлөгчийг тагнах, биед нь халдах, саад учруулах, өмгөөллийн үйл ажиллагаа явуулсантай нь холбогдуулан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тохиолдол ч байгаа аж.

Тухайлбал, өмнө нь өмгөөлөгч нарыг жил гаруй хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхийн шатанд цагаадаж байсан ч явдал бий гэдгийг дээрх холбооны гишүүн өмгөөлөгч хэлсэн юм. 

Хамгийн сүүлд гэхэд өмгөөлөгч А.Пүрэвдулам эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагджээ. Энэ нь 2021 оны аравдугаар сарын 4-5-нд шилжих шөнө иргэн Д.Монголхүүг баривчилсантай холбоотой бөгөөд түүний өмгөөлөгчөөр ажилладаг А.Пүрэвдуламыг энэ сарын 8-нд яллагдагчаар татсан байна. 

Энэ талаар өмгөөлөгч А.Пүрэвдулам "Миний бие Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газарт яллагдагчаар татагдаад байна.

Хүний эрхийн хамгаалалт нь өмгөөлөгчийн үйл ажиллагааны баталгаагаар хангагддаг. Би Д.Монголхүү нарын өмгөөлөгчөөр ажилладаг. Түүнийг хойшлуулшгүй ажиллагаа явуулж, гэрийнх нь гаднаас баривчилсан бөгөөд өмгөөлөгчийн туслалцаа хүсэхэд би шөнийн 01:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст очсон.

Гэтэл намайг ямар ч үндэслэлгүйгээр хүлээлгэсэн. Хууль ёсны шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд тавьсан ч саатуулж, Д.Монголхүүтэй уулзуулахгүй байв. Ийнхүү өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулж, Д.Монголхүүг 461 дүгээр анги руу авч явсан. Иймд 461 дүгээр ангид би очиж, үнэмлэхээ үзүүлэн зөвшөөрөл авч дотогш нэвтэрсэн.

Харин одоо Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 буюу хууль сахиулагчийг эсэргүүцсэн, биед халдсан хэмээн яллагдагчаар татагдчихаад байна" гэсэн юм.

x