Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:06 2021/10/14

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1480065542375906

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

13:35 2021/10/14

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Ордон дотор хэрэг уншиж, хэрэг шийдэж үзсэн хүмүүс байхгүй. Хуульд өөрчлөлт оруулах юм бол мэргэжлийн хүмүүсийн саналыг заавал авах ёстой.

Манай улсын Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн бодит үнэнийг тогтоох гэсэн зарчим бий. Энэ нь мөрдөн байцаагч, прокурор, шүүгч гээд бүгдэд нь байдаг үүрэг. Ялгаатай нь шүүх хоёр талын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтооно. Хууль хэрэгжвэл хуулийн ерөнхий зарчим алдагдах магадлалтай. Бодит үнэнийг тогтоохгүйгээр шүүх нэг тийш нь шийдвэр гаргаж болзошгүй.

Захиалгаар ял үйлддэг, хэрэг үүсгэдэг, шүүхийн шийдвэр гаргадаг шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нарын асуудлыг хэзээ шийдэх вэ? Эдгээр хүнд хуулийн дагуу хариуцлага тооцож, эдлэх ёстой ялыг нь эдлүүлэхгүй бол хуульд хэчнээн ч өөрчлөлт оруулаад нэмэргүй. Хариуцлагыг ил тод тооцоод, бусдад нь харуулах хэрэгтэй" гэдгийг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүхээс хэргийг буцаадаг байдал ОХУ, манай улс хоёрт л үлдлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах эсвэл цагаатгах гэж бичсэн мөртлөө дотор нь мөрдөн байцаалтад буцаах гэсэн гурав дахь шийдвэрийг бичсэн. Гурав дахь шийдвэр нь хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлж, хүний амьдралыг амьдын там болгож байна. Хуулийн А ч байхгүй хэрнээ нэг л их Франц, Герман ярьсан хүмүүс байх юм" гэлээ. 

12:26 2021/10/14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлжээ. 

Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрх, суурь зарчмыг гажуудуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шүүх хуралдаанаар тоггоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн тохиолдлуудыг шийдвэрлэж, шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах боломж олгох зорилгоор нэг удаа 30 хоногоор хойшлуулах зохицуулалтыг шинээр бий болгож болох юм гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан байна.

Мөн Давж заалдах шатны шүүх болон Дээд шүүхээс буцаадаг зохицуулалтыг халах нь УИХ-аас 2021 онд хийсэн Шүүхийн шинэчлэлийн үргэлжлэл болно хэмээн үзэж, холбогдох тайлбарыг Б.Энхбаяр гишүүн танилцуулсан юм.

Төсөл санаачлагчид шүүх, прокурорын хараат бус байдлыг бэхжүүлж, ял завших боломжийг хаах шаардлагатай гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Дээд шүүхээс 2020 онд мөрдөн байцаалтад буцаасан 22 хэрэг байгаа. Анхан болон давж заалдах, Дээд шүүхээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 267 хэрэг буцаагдаж, хэрэгсэхгүй болсон. Гэмгүй байсан хүмүүсийг шийтгэсэн үү, эсвэл гэмтэй хүмүүс ял завшсан уу гэдэг асуулт байгаа юм.

Буцаах заалтыг ашиглаад хүнийг хэлмэгдүүлж, эсвэл хэрэгтэнд ял завшуулж, эсвэл мөрдөн байцаалтад байгаа гээд хүнийг шантаажлаад байна" гэлээ.