Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 13, Увсын Малчинд 11, Баян-Өлгийн Даянд 10 см зузаан цастай байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт Увсын зүүн, Завхан, Булганы хойд, Хөвсгөлийн баруун болон зүүн хэсгээр, Сэлэнгэ, Дарханы нутгаар 0.0-6.0 мм бороо, нойтон цас, цас оржээ.

Хур тунадасын хамгийн их нь Сэлэнгийн Зэлтэрд 6.0 мм, Дархан-Уулын Орхонд 3.4 мм, Шаазгайтад 2.3 мм, Сэлэнгийн Сүхбаатар, Дархан-Уулын Дархан, Хонгорт 2.0 мм, Увсын Өндөрхангай, Сэлэнгийн Хүдэр, Хушаатад 1.0 мм, бусад нутгаар 0.0-0.9 мм бороо, нойтон цас, цас орсон байна.
 

Цасны зузаан: Өнөө өглөөний 08:00 цагийн цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Ховдын баруун, Увс, Төв аймгийн зүүн, Хөвсгөл, Завхан, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсэг, Дарханы нутгаар 0.0-13 см зузаан цастай байна.

Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 13 см, Увсын Малчинд 11 см, Баян-Өлгийн Даянд 10 см, Сэлэнгийн Сүхбаатарт 4 см, Дархан-Уулын Орхон, Булганы Хангалд 3 см, Завханы Баянхайрхан, Сэлэнгийн Зэлтэр, Хүдэр, Нийслэлийн Багануур, Хэнтийн Өмнөдэлгэр, Гурванбулагт 2 см, Увсын Цагаанхайрхан, Өндөрхангай, Дархан-Уулын Дархан, Хонгор, Сэлэнгийн Хушаат, Бугант, Зүүнбүрэн, Баруунбүрэн, Цагааннуур, Завханы Цэцэн-Уул, Тэс, Булганы Бугант,  Төв аймгийн Баянжаргаланд 1 см  зузаан цастай байгааг ЦУОШГ-аас мэдээллээ.

 
Өнөөдөр Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтрэхийг онцгойлон анхааруулж буй.

Аравдугаар сарын 19-нийг  хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 15, 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байх нь.