Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бямбадорж: Хүнд болон нэн хүнд хүмүүсийн эмнэлэгт эзлэх хувийн жин нэмэгдэх хандлагатай байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал, орны хүрэлцээ, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/263728785762320

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "КОВИД-19 халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дунд хүнд болон нэн хүнд хүмүүсийн эзлэх хувийн жин нэмэгдэж байна. Эрсдэлтэй, зайлшгүй, цаашид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүс эмнэлэгт 18 хувийг эзэлж байгаа.

Хүнд болон нэн хүнд хүмүүсийн эмнэлэгт эзлэх хувийн жин нэмэгдэх хандлагатай байна. Гуравдугаар тунгийн дархлаажуулалт сүүлийн долоо хоногт нэмэгдэх хандлагатай байгаа нь сайн үзүүлэлт юм. 

Томуугийн вакцинд хамрагдвал зохих 2-11 насны 163,620 хүүхдээс 97.5% нь, 8,600 жирэмсэн эх хамрагдахаас 93.3% нь хамрагдсан.

КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалт цэгүүд дээр хийгдэж байгаа. Бүтэн сайнд дархлаажуулалтын цэг амарна" гэв.