2021/10/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.58₮
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-4°
05:00
S29
-5°
06:00
S29
-5°
07:00
S29
-5°
08:00
S30
-4°
09:00
S30
-2°
10:00
S26
11:00
S26
12:00
S26
13:00
S26
14:00
S26
15:00
S26
16:00
S26

С.Энхболд: Бүх хүн өвдөж байж цар тахал арилна гэж ярьж болохгүй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:40 2021/10/14

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1480065542375906

Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийг хэлэлцэж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

12:16 2021/10/14

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Танхимаар хичээл орж эхэлснээс хойш сургуулийн насны хүүхдүүдийн өвчлөл ямар байна вэ? 

Ердийн халдварт өвчний үед хүн амын дунд урьдчилан сэргийлэлт хийхэд 60 хувь нь вакцин хийлгэсэн байхад өвчин олон нийтийг хамардаггүй. Гэтэл цар тахлын үед 80-аас доошгүй хувь болоод байна. Та бүхэн үүнийг ямар хугацаанд 80 хувь хүргэх зорилт тавьж байгаа вэ?" хэмээн асуув. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Төсвийн тодотголоор 2.4 тэрбум төгрөг судалгаа шинжилгээнд тавигдсан. Цар тахал гарснаас хойш манай улсад 20 гаруй судалгааны ажил хийгдсэн. Вакцинжуулалтын дараах дархлаа тогтоцын судалгааг эрчимжүүлсэн. Халдвар авсан хүний тоо болон вакцинжуулалт 70-аас дээш хувьд хүрэх юм бол сүргийн дархлаа тогтож байна гэж үздэг. Өнөөдрийн байдлаар нийт хүн амынхаа 65.6 хувийг вакцинжуулсан. Цаашид 17 наснаас доош хүүхдүүдийг вакцинжуулалтад идэвхтэй хамруулна.

Вакцинжуулалтын хувийг ахиад дээш нь нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Анх хичээл сургууль эхлэхээс өмнө нийт тохиолдлын 20 орчим хувийг хүүхдийн халдвар эзэлж байсан бол одоо 18 хувь нь хүүхдийн өвчлөл байна. Ахуйн хавьтлын хүрээнд халдварын тархалт илүү эрчимтэй байна. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлсэнтэй холбоотой хүүхдийн өвчлөл ихэссэн зүйл байхгүй" гэлээ.

12:04 2021/10/14

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "1,424 хүн өнөөдрийн байдлаар цар тахлаар амь насаа алдлаа. Энэ тоо хэр үнэн бодитой вэ? Цар тахал эрүүл мэндийн суурь өвчнийг хүндрүүлж байгаа гэдэг нь тодорхой харагдаж байна. КОВИД-19-өөс болж эцэг эхээ алдсан бага насны хүүхдүүдийн тоог хаанаас авч болох вэ? Гуравдугаар тунд хамрагдалт улсын хэмжээнд хангалтгүй байгаа. Гэтэл бид зээл авах талаар ярьж байна.

Ард түмний дунд байтугай УИХ-ын гишүүдийн дунд цар тахлын талаар зөрүүтэй ойлголт байна. Эхлээд тайлангаа тавиад дараа нь зээлийн асуудлаа ярьсан бол болох байлаа. Эрүүл мэндийн салбарт удирдлагын менежмент дутагдалтай байна уу. Иргэд суурь өвчнөөс болоод нас барж байгаа юм бол Эрүүл мэндийн яамнаас иргэдийн дархлааг дэмжих тухайд юу хийж байгаа вэ?" хэмээн асуув. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "1,424 хүн нас барсан гэдэг нь бодит тоо. Нас барсан хүмүүст судалгаа хийсэн. Үүний 85.6 хувь нь архаг суурь өвчтэй, таргалалттай гээд ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаантай үмүүс байна. Амьсгал дутагдлын шинжүүдээр хүндэрч нас барсан. Ялангуяа зүрх судасны өвчтэй хүмүүс илүү их хүндэрч байна. Гурав дахь тунгийн вакцинжуулалтын хувьд мэдээллийг олон нийтийн сүлжээгээр идэвхтэй явуулж байгаа. Иргэд вакциндаа идэвхгүй хамрагдаж байна. Өмнө нь худалдаж авсан вакцины зээлийн асуудал өнөөдөр яригдаж байгаа" гэлээ. 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Нийт нас барж байгаа хүмүүсийн 77 хувь нь архаг суурь өвчтэй, 27.3 орчим хувь нь КОВИД-19-ийн шалтгаанаар нас барж байна. PCR шинжилгээний хувьд мэдээлэл үнэн зөв бөгөөд цахимжсан" гэв. 

11:28 2021/10/14

УИХ-ын гишүүн Г.Ганболд "Бүгд өвдөж байж, цар тахлаас салах юм шиг байна. Гадуур өвдөөд, эмийн сангаас түргэвчилсэн тест аваад өөрсдийгөө эмчилж байгаа хүмүүс олон бий. Яамнаас бодит тоог хэзээ гаргах вэ? Хэчнээн хүн өвчилж байж сүргийн дархлаа тогтох вэ? Дархлаа тогтоох хувь хэмжээгээр хамгийн үр дүнтэй вакцин нь аль нь вэ?

Зээлээр хамгийн үр дүнтэй вакциныг авах уу? Хөнгөлөлттэй, урт хугацаатай, хүү багатай гэсэн нэрээр зээл авахаа болих цаг болжээ. Цаашид анхаармаар байна" гэдгийг хэлэв. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Манай улс ДЭМБ-ын яаралтай журмаар батлагдсан вакцинуудыг хэрэглэж байгаа. Тариулж байгаа дөрвөн төрлийн вакцины хувь нь 75-94 хувь гээд харилцан адилгүй.

75 хувийн үр дүнтэй вакцин гэдэг нь 100 хүн тариуллаа гэхэд 25 хүн нь халдвар авах эрсдэлтэй гэсэн үг. Бүх хүн өвдөж байж цар тахал намдана гэж ярьж болохгүй байх. Цаашид ямар төрлийн вирус орж ирэхийг хэн ч таашгүй. Манай улс олон улсын стандартын шаардлага хангасан вакцины агуулахтай" гэв. 

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Манай улсад хэрэглэгдэж байгаа вакцинуудад дархлаа тогтоцын судалгаа хийж байгаа. Вакцины хувьд үр дүнтэй, үр дүнгүй гэсэн зүйл байхгүй. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хийгдсэн судалгаагаар манай улсад хэрэглэгдэж буй дөрвөн төрлийн вакцин тариулснаар бүх тохиолдолд эсрэг бие үүссэн.

Тэгэхээр дархлаа өдөөж байгаа процесс бүх вакцин дээр адилхан үүсэж байгаа. Гуравдугаар тунд хамрагдсан 350 мянган иргэний хоёр орчим хувь нь халдварт өртсөн" гэлээ. 

09:25 2021/10/14

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцууллаа. Тэрбээр "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх хугацаа 15 жил.

Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, хөнгөлөлтийн түвшин 27.9 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь, зээлийн хэлэлцээр нь заавал соёрхон батлах гэрээ юм" гэдгийг хэлэв. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
  • Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай/
  • “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.12.08-ны өдөр ирүүлсэн, хаалттай/
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар.
x