Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь, Дорноговь аймаг руу иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээх үү?

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдварын улмаас Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан. Энэхүү хязгаарлалтыг цуцалж болох эсэх талаар мэдээлэл өглөө.

УОК-ын Шуурхай штабын Үйл ажиллагааны багийн ажилтан хурандаа Ж.Дамдинсүрэн "УОК-ын 23 дугаар хурлын тэмдэглэлд Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөний хязгаарлалтыг тодорхойгүй хугацаагаар сунгасан байдаг.

Албан томилолтоор явах төрийн байгууллагын ажилтнуудын зөвшөөрлийг УОК-ын Шуурхай штабаас өгдөг.

Бусад төрлийн шалтгаанаар зорчих иргэдийн зөвшөөрлийг орон нутгийн Онцгой комисс шинжилгээний хариуг үндэслээд олгодог. Аймгийн онцгой комисс эмнэлэг явах, ар гэрийн гачигдалтай гээд 10 гаруй шалтгаантай иргэдийг оруулж байгаа.

Эдийн засгийн бүс Замын-Үүд, Гашуунсухайт хилийн боомтоор ачаа тээвэрлэлт явагдаж байгаа. Үүнтэй холбогдуулж улаан бүс болгохгүйн тулд иргэдийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг хийж байгаа юм" гэв.