Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр явуулын 21 баг, суурин 48 цэгт нийт 4,438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцин хийх явуулын 21 баг, суурин 48 цэг 09:00-17:00 цагт ажиллана. 

Эдгээр цэгт 78 багийн 303 эмч, ажилтан ажиллаж, 4,438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байгаа юм. Иргэн та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины

  • I тунд 77,
  • II тунд 186,
  • нэмэлт сэргээх тунд 1976 буюу нийт 2,239 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.8 хувь байна.

Мөн 2,933 жирэмсэн эх, 12-15 насны 67,279, 16-17 насны 26,413 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7