2021/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.97₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-3°
12:00
S32
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S29
-1°

Монголчууд тахлын сүүдрээс гарч чадах уу?

ikon.mn
2021 оны 10 сарын 14
Сурталчилгаа
Зураг

Цар тахал гээд бид баахан сандрав даа. Дөнгөж дэгдэж байхад нь хилээ хаагаад, бизнесээ хаагаад, сургуулиа хаагаад бараг бүх юм аа хааж сандарсан. Ядаж байхад 2 том хөршид нь коронавирус замаа алдаж байсныг ч хэлэх үү. Дараа нь дотоодод халдвар дэгдэхэд хоёр сар гаруй хөл хорио тогтоосон. Гэвч сандрал оршсоор л байв. Сандрал арилаагүй энэ цагт Хятадууд тахлаа тогтоон барьж, Оросууд эдийн засгаа сэргээх шинэ хөтөлбөр боловсруулж эхлэв. Бид харин яасан бодлого гэх юмгүйгээр баахан сандарч эдийн засгийн цусны эргэлтийг хангадаг хувийн хэвшлүүдээ боомилж орхисон. Тахлын сүүдэр хэрхэн Монголыг бүрхсэнийг товч зураглахад ийм байна. 

Сүүдэр бидэнд юу харуулав…

Сүүдэрт юм олж харахад бэрх. Гэхдээ тахлын сүүдэр бидэнд олон зүйлийг ойлгуулж, ухаарууллаа. Хамгийн түрүүнд бид дотооддоо үйлдвэрлэгч байх ёстой гэдгийг ойлгуулсан. Дараа нь хоёр улсаасаа бага ч атугай хамаарлаа холдуулах ёстой гэдгийг ойлгууллаа. Хамгийн чухал нь ямар ч үед эдийн засаг зогсох ёсгүй гэдгийг ухаарууллаа. Эдийн засаг тасалдахгүй байх хамгийн чухал хүчин зүйл нь тээвэр, логистик, ухаалаг нийлүүлэлтийн сүлжээтэй байх явдал. Чухам иймийн учир л бид өмнөх нийтлэлүүддээ нийлүүлэлтийн сүлжээнд гарч буй ололт, амжилтыг товч таниулсан билээ. 

Одоо гол асуудалдаа оръё. Бид маш өвөрмөц эдийн засагтай улс. Эдийн засаг нь төрөлжөөгүй, бүтээлч үйлдвэрлэлийн үнэр ч үгүй улс. Дээрээс нь хоёр том хөршөөсөө экспорт, импортын хараат гэж байгаа. Эдийн засагт эзлэх уул уурхайн салбарын хэмжээ 75 хувь. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80-аас илүү хувь нь уул уурхайн салбарт ногдож байна. Уул уурхайн салбараар жишээлэхэд үеийн үед тээвэр, логистикын асуудал хөндөгдсөөр ирсэн.

Азийн хөгжлийн банкны 2019 оны судалгааны тайланд "Монгол Улсад дэд бүтэц хангалттай хөгжөөгүйгээс ханган нийлүүлэлтийн сүлжээнд тэгш оролцоог хангаж чадахгүй байна" гэж дурджээ. Та бүхэн дээрхээс нэг л зүйлийг ойлгож байгаа байх. Шатахуундаа дугаарлаад, түлшиндээ дугаарлаад, барилгын материалын үнэ тэнгэрт хадаад байгаа нь ханган нийлүүлэлтийн сүлжээ нь доголдсоны илрэл. Дэлхийн банкны Логистикын чадамжийн судалгаагаар Монгол Улс 160 улсаас 105 дугаар байрт жагсжээ. Гол оноо алдсан салбар нь Логистикын чанар, тээвэрлэлтийн хугацаа, дэд бүтцийн хүртээмж байна. Манай улс дээрх салбаруудад 110-129 оноо авчээ. Юмны үнэ нэмэгдээд байгаа нь "Тяньжин боомт дээр гацаад" гэсэн тайлбар олонтаа сонсож байсан байх. Арга ч үгүй юм даа. Хүнд машин механизм, барилгын материал, хөдөө аж ахуйн салбарын экспортын дийлэнх нь Тяньжин боомтоор орж ирдэг болохоор тэр. Хэрэв бид цахим гэдэг үгийг сонгуулийн лоозон болголгүй тээвэр, логистикын салбартаа эрт нэвтрүүлчихсэн бол төрийн томчуудтайгаа нийлээд хөрш улсдаа бадар бариад гүйлдэхгүй байлаа. 

Сүүдэр сарниах боломж

Дэлхийн Гаалийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн 100 гаруй боомт блокчейн технологитой холбогджээ. Төрөөс дэд бүтцийг нь хангаж өгсөн нь энэ. Харин манайд төр нь бизнестэйгээ хутгалдаад төрийн ажлыг гацаагч гэдэг нэр хоч өгөөд явж байна. Блокчейн гэдэг бол койн олборлох платформ бус төрийн шийдэж чадахгүйг технологийн дэвшлээр шийдэх ухаалаг алхам. Төвлөрсөн бус, хүн бүрийн тэгш оролцоог хангадаг, цаг алдахаас сэргийлдэг болохоор нийлүүлтийн сүлжээнд аль хэдийнээ тусгалаа олоод эхэлсэн.

Манай улс тэртээ тэргүй уул уурхайн салбараас хараат. Энэ салбарт тээвэрлэлтийн асуудал л гарч байсан, байгаа, шийдэхгүй бол байсаар л байх болно. Хэрэв нүүрсний тээврийн компаниудыг блокчейнтэй холбочихвол хэчнээн амар байхсан. Хугацаа алдахгүй, хамгийн гол нь эрдэнэт хүний амь нас эрсдэхгүй. Сүүлийн гурван жил нүүрс тээврийн жолооч нар асуудлаа шийдүүлэхээр Засгийн газарт хандсан ч тусыг эс олсон. Засгийн газрын тусгай төлөөлөгч Гашуунсухайт боомтод томилогдоод ч асуудал шийдэгдээгүй. Хэрэв төрийн байгууллагуудын зоримог шийдвэрээр хувийн хэвшлийнхэнд боломж олгоод, Гашуунсухайт боомтыг блокчейнд холбочихсон бол өнөөдөр бид арай өөр зүйл яриад сууж байх байсан. Дэлхийн банкны "Doing Business" судалгаанд Монгол Улсын гаалийн салбарт авлига ихээр эргэлдээд зогсохгүй, бичиг баримтын бүрдүүлэлт их шаарддаг салбар гэдгийг тодотгожээ.

Одоо төрөөс нэг л зүйл бодох цаг. Тэр хувийн хэвшлийнхнийг зүгээр л зөнд нь орхичих. 1681 онд Францын худалдаачин Ла Жендрэ Заёгийн бүрэн эрхэт төлөөлөгчид "laissez-faire" буюу зөнд нь орхичих гэж хэлж байжээ. Тэгж чадвал блокчейн технологи удалгүй бүх л салбарт нэвтрэх болно. Блокчейн нийлүүлэлтийн сүлжээнд нэвтэрснээр бүтээгдэхүүний гарал үүслийг тогтооход амар болж, элдэв алдагдал бууран, цаг хугацаа хэмнэж, хамгийн гол нь хэн нэгний гарыг хүндрүүлэх шаардлагагүй болно. Үүнийг зориод шийдсэн улсууд манайх шиг пост коммунист орнуудад их бий. Гүрж, Эстони, Азербайжан, Армени. Тэд блокчейнээс эмээлгүй төрийн албандаа нэвтрүүлсэн. Үр дүнд нь тухайн улсын ард иргэд хожсон. Харин бид энд юу гэж бодож байгаа билээ, "Цахим Үндэстэн"-ээс өөрөөр…!

Зүүлт:  Эдийн засгийн "Insider" сэтгүүл АНУ-д нийлүүлэлтийн сүлжээний хямрал нүүрлэж байгааг онцолжээ. Учир нь цар тахлаас үүдэн БНХАУ, Ази тивийн бусад улсуудаас ханган нийлүүлэлт тасалдаж байгаа аж. Тухайлбал АНУ-д чипний хямрал нүүрлэжээ. Азиас татан авалт 75 хувиар буурсан нь голлох шалтгаан. Цаашлаад жижиглэн худалдааны дэлгүүрүүд зарим барааны хомсдолд ороод байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x