2021/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.97₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-3°
11:00
S30
12:00
S32
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
21:00
S29
22:00
S29

"Бага насны хүүхэдтэй ээжүүд цахимаар ажиллаж болох шийдвэр удахгүй гарна"

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэдээс ирүүлсэн асуултад УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хариулт өгөв.

- 0-12 насны хүүхэдтэй ээжүүдийг цахимаар ажиллуулах шийдвэр гарсан уу? 

- Шадар сайдтай өчигдөр цаг үеийн асуудлаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдсан. Шадар сайдын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүнийг гэртээ сувилдаг ажилтан, байгууллага доторх халдварын нөхцөл байдал, тандалт судалгаатай холбогдуулан дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар чиглэлүүдийг хүргүүлэх нь зүйтэй гэж тогтсон".

Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Энэ асуудлаар шийдвэр гарах нь. Өөрөөр хэлбэл бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчид, ахмад насны хүн бага цагаар болон цахимаар ажиллах горимд удахгүй шилжинэ" гэв.

- Аравдугаар сарын 15-наас хөл хорио тогтооно, томоохон зах худалдааны төвүүдийг хааж, хэсэгчилсэн хөл хорио тогтоох нь гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна?

- УОК-оос хөл хорио тогтоох талаар шийдвэр гараагүй.

Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар: Эрдэмтдийн судалгаагаар одоо хөл хорио тогтоовол үр дүн бага гэж үзэж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баривал цар тахлаар өвдөхгүй байх бүрэн боломжтой. Иргэн бүр хичээх нь чухал гэдгийг онцолж хэлье.

 

 

x