Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ-ийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх санхүүжилтийг боломжит эх үүсвэрээс шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгав

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

МИАТ ТӨХК 2021 оны эхний хагаст ₮35.2 тэрбумын алдагдал хүлээж, үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрсэн тул компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон билээ. 

Үүний хүрээнд тус компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцжээ. 

Ингэхдээ МИАТ ТӨХК-ийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг боломжит эх үүсвэрээс шийдвэрлэхийг Сангийн сайд болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад даалгасан байна.