Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцээд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-д өргөн мэдүүлнэ"

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 Хоёр яам нэмж байгуулахтай холбоотой асуудал олон нийтийн анаахралд өртөөд буй. Тэгвэл уг асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зохих журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. 

Шинээр хоёр яам байгуулах асуудлыг жилийн өмнөөс ярьж эхэлсэн бөгөөд шаардлагатай зардлыг ирэх оны төсөвт тусгажээ.