2021/12/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.32₮
B30
УЛААНБААТАР
-3°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-13°
11:00
S31
-9°
12:00
S31
-9°
13:00
S31
-10°
14:00
S31
-10°
15:00
S31
-10°
16:00
S31
-11°
17:00
S31
-11°
18:00
S31
-11°
19:00
S31
-11°
20:00
S31
-11°
21:00
S31
-12°
22:00
S31
-12°

"Нийслэлд 198,317 хүн COVID-19-ийн вакцины III тунд хамрагдсан нь зорилтот бүлгийн 17.6%-ийг эзэлж байна"

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдвараас сэргийлэх гурав дахь тун буюу нэмэлт тунгийн дархлаажуулалтыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-ны А/517 дугаар тушаалаар эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын явц Улаанбаатар хотод ямар байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа.

 
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

-Дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг өгнө үү?

-Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар суурин 49 цэгт 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан дархлаажуулалтын 80 гаруй багт ажиллаж байна.

I тунгийн хамрагдалт 74 хувь, II тунгийн хамрагдалт 70 хувь байгаа бол III тунгийн хамрагдалтад 198,317 хүн хамрагдаад байгаа. Энэ нь зорилтот бүлгийн 17.6 хувийг эзэлж байна. Нэмэлт дархлаажуулалтад  I, II тундаа бүрэн хамрагдаад гурван сараас дээш хугацааг өнгөрүүлсэн иргэдийг хамруулж байгаа.

Мөн коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэдийг эдгэснээс хойш 21 хоногийн дараа нэмэлт дархлаажуулалтад хамруулж байна.

-Жирэмсэн эхчүүд болон хүүхдийн дархлаажуулалт ямар байна вэ?

-Хүүхдийн дархлаажуулалтын I тунгийн хамрагдалт 87.7 хувь, II тунгийн хамрагдалт 76.3 хувьтай байна. Харин жирэмсэн эхчүүдийн 35 хувь I тунд хамрагдсан бол II тунд 25 хувь нь хамрагдаад байгаа юм.

Иргэн та өөрт ойрхон дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаарай.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

x