Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг өчигдөр улсын хэмжээнд 4,316 хүн хийлгэжээ

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 халдварын эсрэг вакцины нэмэлт буюу гурав дахь тунг улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 350,230 хүн хийлгээд байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ нь өнгөрсөн хоногоос 4,316-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Аравдугаар сарын 12, 13-ны өдрийн дархлаажуулалтын мэдээллийг харьцуулан үзэх боломжтой.

Монгол Улс коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар 12-оос дээш насны иргэдээ дархлаажуулж буй.

Одоогоор вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 69.3 хувь, хоёр дахь тунд 65.6 хувь нь хамрагдсан бол нэмэлт тун буюу гурав дахь тунг хийлгэсэн хүний тоо хүн амын 10.7 хувийг эзэлж байна.

 

Дархлаа сэргээх тунгийн вакциныг хийлгэснээр дархлаагаа сэргээх, халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, халдварт өртсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх давуу талуудтай гэдгийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма өмнө нь мэдээлж байв.

Мөн тэрбээр “Коронавирусийн халдварын эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байгаа. Хэрвээ иргэн та харьяаллын бус газарт амьдарч байгаа, түр оршин сууж байгаа бол аль ч цэгт хандан нэмэлт тундаа хамрагдах боломжтой.

Гэхдээ хоёр тундаа бүрэн хамрагдаад халдвар авсан хүмүүс тодорхой хугацаанд нэмэлт тунгийн вакциныг хийлгэх шаардлагагүй” хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст өгсөн ярилцлагадаа дурдсан байна.