Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалыг эсэргүүцсэн тээвэрчид жагсаж байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянзам тээвэрчдийн холбоо болон Монгол тээвэрчдийн төлөөлөл Төв талбайд жагсаал зохион байгуулж байна.

Тус холбооны төлөөлөл "Тавантолгойгоос Чойр чиглэлд тээвэрлэлт хийх төсөл тавдугаар сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн боловч дарамт шахалт дор 108 хоног хүнд байдалтайгаар үргэлжилсэн. Гэсэн хэдий ч 48 хоног гацаасан. Аравдугаар сар гараад дөнгөж явж эхлэх гэж байна. Тээвэрт оролцож байгаа 150 гаруй ААН, 30 гаруй худалдан авагч нэгдээд мөнгөө гаргаад замаа урьдчилан зассан байсан. Энэ хугацаанд зам засварт дөрвөн тэрбум гаруй төгрөгийг оруулсан.

800 гаруй тээвэрчин замд гарсан явж байгаа. Гэтэл Баянзам тээвэрчдийн холбоотой үзэглэсэн гэрээгээ Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар зөрчиж, аравдугаар сарын 6-ны өдөр Тавантолгойгоос Чойр чиглэлийн улсын чанартай авто замыг хатуу хучилттай зам тавих хүртэл тээвэр хийлгэхгүй гэсэн 158 дугаартай тушаал гаргасан байна. Хууль зөрчин ийм шийдвэр гаргаж, БНХАУ-аар зам тавиулах гэж байна гэж ойлголоо. Ихэнх тээвэрчид банкинд, барьцаанд бүх юмаа өгөөд задгай тэвштэй тээврийн машин авсан ч тээвэрлэлт хийлгэхгүй болсон. 

Тавантолгойгоос Чойр чиглэлийн тээвэрт 3,000 гаруй тээвэрчин явж байгаа. Тэдний гэр бүлийг нь оролцуулаад бодохоор 15 мянга орчим хүний амьдралын асуудал яригдаж байна. Энэ олон хүнийг элгээрээ хэвт гэсэн доромжилсон шийдвэр гаргаж, хоёр өдрийн турш ямар ч хариу өгөхгүй байгаа юм.

Гашуунсухайт, Шивээ хүрэн боомт дээр "бөмбөлөг" нэртэй авлигын сүлжээг дэлгэрүүлсэн. 30-40 хүн шинжилгээ өгөөд "бөмбөлөг"-т ордог. Нэг нь сул эерэг юм уу эерэг гарахад бүгдийг нь тусгаарладаг. Боомт дээр шинжилгээ өгөөд сул эерэг юм уу эерэг гараад энд ирээд ХӨСҮТ-д дахин PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарсан олон хүн байгаа. Энэ байдлаар нэг ч удаа "бөмбөлөг"-т орж, тээвэрлэлт хийж чадаагүй олон жолооч байна. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд гурван сар хил нэвтрэх боломжгүй болдог.

Гашуунсухайт, Ганц модны чиглэлд тээвэрлэлт хийдэг тээвэрчид нэгдээд замаа хаасан байгаа. Бид тэмцлийн ямар ч хэлбэрийг сонгоход бэлэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Зам, тээврийн хөгжлийн сайдын гаргасан алдаатай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хүргүүлж байна. Энэхүү шаардлагын хариуг аравдугаар сарын 13-ны өдрийн 14:00 цагт авах бөгөөд шаардлага биелэх хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх болно" гэдгийг хэлэв. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг