Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 халдварын улмаас гэрийн хяналтад байгаа хүний тоо хоногийн дотор 7,410-аар нэмэгдлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 79,868 иргэн уг халдварын улмаас гэртээ болон эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байна.

Халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлэн хөнгөн оноштой бол гэрийн ажиглалтад үлдээж, хүндэрсэн бол ор зохицуулалтын багаар дамжуулан эмнэлэг рүү шилжүүлж буй.

Тэгвэл өнгөрсөн хоногт гэрийн хяналтад 7,410 хүн шинээр нэмэгдсэн бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо 383-аар буурчээ. 

Аравдугаар сарын 2, 3-ны өдрийн нөхцөл байдлыг харьцуулан харах боломжтой.

Өнөөдрийн байдлаар халдвараар өвчилсөн иргэдээс 60,425 нь гэрийн хяналтад байгаа бол 19,443 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 52.1 хувь нь буюу 10,140 хүний биеийн байдал хөнгөн бол 47.8 хувь нь буюу 9,303 хүн хүндэвтэр, хүнд болон маш хүнд гэсэн оноштой байгаа юм.

Түүнээс гадна, 24 цагийн хугацаанд 8,236 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарсан байна. Ингэснээр улсын хэмжээнд уг өвчнөөр өвчлөөд эдгэрсэн хүний тоо 455,142 болж нэмэгдэв.

Ташрамд дурдахад, өнгөрсөн хоногт 2,565 хүнд коронавирусийн халдвар PCR шинжилгээгээр батлагдсан.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлаж буй.

Ингэхдээ халдварын шинж тэмдэг илэрснээс хойш 10 гаруй хоногийн дараа бусдад халдвар тараахгүй гэж үзэн, тусгаарлалтаас гаргаж, эдгэрсэн ангилалд оруулан мэдээлж байгаа.