Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

SQUID GAME: КОЙН

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн үед хамгийн их үзэлттэй байгаа Squid game нэртэй цуврал дээрх тоглоом бодит амьдрал дээр ч тохиож байна. Энэхүү цуврал дээр ядаж л тоглоомыг зохион байгуулагч нар нь оролцогч бүрт мөнгө өгч, тоглоомонд оролцуулдаг. Харин бодит амьдрал дээр хүмүүс өөрсдөө мөнгөө өгч, койн нэртэй тоглоомонд оролцож байна. Монголд ч ялгаагүй.

Монголд дэлгэрсэн энэхүү тоглоомын дүрэмтэй танилцъя.

  1. Эхний дүрэм: Зохион байгуулагч дүрэм зохионо. Хуулийн байгууллагууд ердөө хэвлэл мэдээллээр анхааруулах үүрэгтэй.
  2. Хоёр дахь дүрэм: Зохион байгуулагчид зөвхөн олны танил байх ёстой. Гэхдээ УИХ-н гишүүд зохион байгуулахыг хориглоно.
  3. Гурав дахь дүрэм: Татсан мөнгө өсөх ямар нэг гайхалтай төлөвлөгөөг зохион байгуулагч тоглоомын турш танилцуулах ёстой.
  4. Дөрөв дэх дүрэм: Татсан мөнгө хаана байгааг асуухыг хориглоно.

Ингээд койнын үнийг өсгөх тоглоом эхэлнэ. Зохион байгуулагчид долоо хоног бүр нэг шинэ мэдээлэл задална. Сонссон хүмүүс үнэ өсөх юм байна гэж хүлээсээр худалдан авалтаа эрчимжүүлнэ. Эрэлт их учраас үнэ ч өснө. Ингээд сүүлийн орсон хүмүүсийн мөнгөөр эхний хүмүүс ашгаа хүртэж эхэлнэ. 20 саяар орсон хүн 200 сая болгож өсгөхөд 180 саяыг нь өөр нэг 20 саятай 9 тоглогч үүрнэ.

Үнийг барих, өсгөх мэдээллийг зохион байгуулагчид цацсаар л байна. Дээрх 9 тоглогчийн 180 сая төгрөг 5 дахин өсөж 900 сая боллоо. Энэ үед 20 саятай 9 тоглогч ашгаа авч гарахад 20 сая төгрөгтэй 36 тоглогч ашгийг нь төлөх болно. Энэ мэтээр хохирогчийн тоо хэдэн зуугаар, хохирсон мөнгөн дүн ч хэдэн тэрбумаар нэмэгдээд явна. Зохион байгуулагчид дахин харуулах шинэ содон зүйл, үнийг барих боломж байхгүй болоход үнэ эргээд 0-рүү дөхөж эхэлдэг. Харин хүмүүс алдах хэмжээндээ орсон, өөрөө мэдээд би шийдвэрээ гаргасан учраас хэнээс мөнгөө нэхэх вэ гээд энэ тоглоомоос гаран оддог. Тоглоом ч дуусна.

Бодит бизнес, бодит баялаг, бодитой үзэгдэж буй зүйл энэ хөрөнгө оруулалтын цаана байна уу? 10 хүн 100 төгрөг нийлүүлээд хэн азтай нэг нь 100 төгрөгийг авч байгаа хэрэг биш гэж үү? Үнэхээр койн хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл байж чадах уу? Байх боломжтой юу? Хамтдаа хэлэлцье.

Илүү ихийг Эрсдэлийн Форумаас...

Форумд бүртгүүлэх → https://www.risk.mn/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.