Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх долоо хоногт Apple, Samsung компаниуд шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Apple компани энэ намрын хоёр дахь шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ аравдугаар сарын 18-нд зохион байгуулахаар болжээ.

Намрын хоёр дахь арга хэмжээний үеэр тус компанийг шинэ MacBook зөөврийн компьютерууд, шинэчлэгдсэн Mac Mini, гуравдугаар үеийн AirPods чихэвчээ үзүүлэх байх гэсэн хүлээлт зах зээлд үүсээд байна.

Мэргэжилтнүүдийн дунд Apple-ийг 14 болон 16 инчийн дэлгэцтэй MacBook шинэ загварууд гаргаж магадгүй гэсэн яриа тараад байгаа.

Бас тэдгээрийг Apple-ийн өөрийнх нь дизайнаар бүтээсэн Arm-based M1X чиптэй үйлдвэрлэгдэнэ гэсэн таамаг яригдаж байна. Шинэ M1X чип нь CPU буюу төв процессорын 10 цөмтэй, график процессорын 16-32 цөмтэй болохыг Блүүмбэрг өмнө нь мэдээлж байв.

Харьцуулбал өнгөрсөн онд гарсан Apple-ийн M1 чип нь найман цөмтэй CPU, 7-8 цөмтэй график процессортой юм.

Тэгвэл өчигдөр бас Samsung компани аравдугаар сарын 20-ны өдөр “Galaxy Unpacked Part 2” арга хэмжээгээ зохион байгуулахаар зарлажээ.

 

Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар энэ удаа Samsung цоо шинэ бүтээгдэхүүн танилцуулахгүй, харин одоо зах зээлд гараад байгаа ухаалаг гар утаснуудынхаа нэмэлт боломж, хувилбаруудыг танилцуулах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: The Verge