Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Товчхондоо” инээдмийн контентыг IPTV-ээс үзээрэй

ikon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
 

Дэлгэцийн уран бүтээлд тухайн үйл явдлаа үзэгчид сайтар ойлгуулахын тулд нэлээд их тайлбарлаж харуулдаг. Нөгөө талаас шаардлагагүй олон үзэгдлүүд нь сунжирч, нуршсан байдал ч анзаарагддаг.  Медиа урлаг өдрөөс өдөрт хөгжин үзэгчид төдий хэмжээгээр зөвхөн өөрийн сонирхлыг татаж байгаа зүйлийг л хүлээн авдаг болсон. Харин үүнийг соргогоор мэдэрч “Монолог” гэх шинэ форматаар бүтээгдсэн “ТОВЧХОНДОО” инээдмийн контент үзэгчдийн хүртээл болжээ.

Ерөнхий найруулагч, зохиолчоор  “37-р Точка”, “Аз жаргалын шок”, “In da house”, “Зүрхний хилэн”, “Фракц” зэрэг бүтээлүүдээр олонд танигдсан Амри буюу Ц.Амартүвшин ажилласан байна. Түүний бүтээл бүр өвөрмөц, шинэлэг хэв маягтай байдаг. Энэ удаад ч инээдмийн бүтээлийг романтик, философи ба сэтгэлзүйн төрлийн бүтээлүүдэд голлон зонхилдог монолог хэв шинжээр дүрсэлсэн нь үзэгчдийн сонирхлыг татаад байна.

Харин дүрүүдийн тухайд сүүлийн үед “Өрийн дэвтэр” влогоороо илүү танигдах болсон “In Da house” УСК-ны гол дүрийн жүжигчид С. Батзориг,  Н. Баясаа болон СТА А. Туяа нар тогложээ. Түүнчлэн МУГЖ Ж. Мөнхсайхан “Товчхондоо” инээдмийн контентын бас нэгэн чимэг болж дүр бүтээжээ.

F studio-гийн энэ жил олны хүртээл болгож байгаа 4 дэх уран бүтээл “Товчхондоо” инээдмийн контентыг SKYmedia, Univision, DDish-ын видео сангаас мөн SkyGO, Looktv-гээс хүлээн авч үзээрэй.