Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ариунзаяа: Хүүхэд харах үйлчилгээгээр дамжуулан хоёр настай хүүхдүүдийг СӨБ-д хамруулах боломжийг судална

Р.Оюун, iKon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүүхэд харах үйлчилгээг 2022 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд шилжүүлжээ. Ирэх онд уг үйлчилгээнд зориулж 2.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. 

КОВИД-19 цар тахлын үед эмэгтэйчүүдийн оролцоог 40% хүртэл бууруулсан гол хүчин зүйл нь хүүхэд нь сургууль, цэцэрлэггүй буюу хүүхэд харахтай холбоотой асуудал байсныг ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэлсэн юм.

Тэрбээр "Боловсролын тухай багц хуульд хүүхдийг гурван наснаас цэцэрлэгт авна гэсэн заалт орж байгаа. Хэдийгээр энэ нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг хязгаарлаж, тээг болох заалт боловч нөгөө талдаа таван настай бүх хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд бүрэн, тэгш хамруулах шаардлагатай гэсэн БШУ-ны сайдын бодлогыг бас буруутгах аргагүй.

Тиймээс Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх болсонтой холбоотойгоор ямар зохицуулалт хийх боломж байна вэ гэдгийг судална. Хоёр настай хүүхдүүдийн онцлог нь намар цэцэрлэгт ороод явцын дунд анги дүүргэлт нэлээд цөөрдөг. Тэгэхээр хүүхэд харах үйлчилгээтэй хослуулж, хоёр настай хүүхдүүдийг хамруулах ямар боломж байгааг судална" гэлээ.