Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Боловсролын салбарын санхүүжилт: Асуудал, шийдэл" үндэсний хэлэлцүүлэг болно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв талбайд

Баянзам тээвэрчдийн холбоо болон Монгол тээвэрчдийн төлөөлөл яг одоо жагсаал зохион байгуулж байна.

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар,

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого,
  • “Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах ажлын явц,
  • Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг БНХАУ-тай тохиролцох ажлын явц,
  • Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан III зөвлөлийн хуралдааны тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

10:00 цагт  УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар,

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл/
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай/
  • “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2020.12.08-ны өдөр ирүүлсэн, хаалттай/ хэлэлцэнэ.

14:00 цагт УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар,

  • Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ хэлэлцэнэ.

15:00 цагт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. Хурлаар,

  • Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/
  • Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ хэлэлцэнэ.

14:00 цагт “Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой болгох нь” хэлэлцүүлэг болно.

14:00 цагт Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

 “Холидэй Инн” зочид буудалд

09:00 цагт "Боловсролын салбарын санхүүжилт: АСУУДАЛ, ШИЙДЭЛ" үндэсний хэлэлцүүлэг болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт “Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллагаас Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааны талаар мэдээлнэ.

 “Баянгол-Агропарк”-т 

11:00 цагт Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарина.

Хууль зүйн үндэсний хүрээлэнд

16:00 цагт “Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл хөтөлбөр"-ийн нээлт болно.