Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг хамгийн орчин үеийн DRAM-ийг бөөнөөр үйлдвэрлэж эхэлснээ зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Санах ойн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани дэлхийн хамгийн жижиг шуурхай санах ой буюу EUV (Extreme Ultraviolet) технологи дээр суурилсан 14 нанометрийн DRAM-ийг бөөнөөр үйлдвэрлэж эхэлснээ өчигдөр зарлажээ.

Тус компани хамгийн анхны EUV DRAM-ийн хувилбарыг энэ оны гуравдугаар сард зах зээлд нийлүүлж байсан юм. Тэр үеэс хойш үйлдвэрлэх технологио сайжруулсаар тав дахь буюу хамгийн сайн хувилбартаа (DDR5) хүргэж чадсан байна.

EUV технологийг ашигласнаар DRAM-ийн ялтасны багтаамжийг 20 хувиар нэмэгдүүлж, эрчим хүч ашиглалтыг мөн 20 орчим хувиар бууруулжээ.

Шинэ DDR5 хувилбарын 14 nm DRAM нь секундэд 7.2 Gbps хурдаар мэдээлэл дамжуулдаг болсон нь өмнөх DDR4 хувилбарын 3.2Gbps-ээс хоёр гаруй дахин илүү болсон байна.

Самсунг шинэ бүтээгдэхүүнээ цаашид дата төвүүд, суперкомпьютерүүд, энтерпрайз түвшний серверүүдийн хэрэглээнд зориулж өргөтгөхөөр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Business Wire