Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Фэйсбүүкээр монгол гэр захиалж, 3.6 сая төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Фэйсбүүк хаягаар монгол гэр захиалж, үл таних хүний дансанд 3.6 сая төгрөг шилжүүлж залилуулсан гэх хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Залилсан 20 настай О гэгч этгээдийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олж тогтоон шалгаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.

Иймд иргэдийг цахим орчинд баталгаатай аж ахуйн нэгж, байгууллага эсэхийг нягталсны үндсэн дээр худалдан авалт хийхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/policemng/videos/381301363649041