2021/10/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.58₮
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-4°
03:00
S31
-4°
04:00
S29
-4°
05:00
S29
-5°
06:00
S29
-5°
07:00
S29
-5°
08:00
S30
-4°
09:00
S30
-2°
10:00
S26
11:00
S26
12:00
S26
13:00
S26
14:00
S26

Энэтхэг рүү иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд ажиллаж байгаагаа танилцуулаад вакцины гэрчилгээ зэрэг асуудлаар тохиролцоонд хүрэх санал дэвшүүлжээ

ikon.mn
2021 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг
Эх сурвалж: ГХЯ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотноо зохион байгуулагдаж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцох үеэрээ Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай ажлын уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж ирснийг тэмдэглээд дараачийн 5 жилийн хамтын ажиллагааны чиглэлээ ойрын үед хэлэлцэж тохирохоор ярилцав.

Мөн дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, Газрын тосны үйлдвэрийн төсөл зэрэг одоо хэрэгжиж буй томоохон төслүүдээ урагшлуулахын сацуу хамтын ажиллагааны шинэ талбаруудыг эрэлхийлэх нь зүйтэй гэж үзлээ.

Сайд С.Жайшанкар КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал тус улсад харьцангуй намжиж, халдварын тоо буурч байгааг дурдаад цаашид иргэд зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх чиглэлд гадаадын улс орнуудтай идэвхтэй  ажиллаж байгаагаа танилцуулж, энэ хүрээнд вакцины гэрчилгээ зэрэг тодорхой асуудлаар ойрын үед тохиролцоонд хүрэх санал дэвшүүллээ.

КОВИД-19 цар тахлын хүнд үед ч Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөснийг сайд Б.Батцэцэг тэмдэглээд цар тахлын дараах хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

x