Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

БЗД-ийн 97 дугаар сургууль хөнгөн атлетик, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн шинэчилж тохижуулсан талбайтай болно

ikon.mn
2021 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн биеийн тамир, спортын талбайг тохижуулж байна.

Уг талбайг олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөл бөмбөг болон сагсан бөмбөгийн талбайтай болгон тохижуулж байгаа юм. Иргэдийн амьдрах тав тухтай орчныг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3,393 ам метр талбайд тохижилт хийж буй.

Тохижилтын ажлын хүрээнд талбайг стандартад нийцсэн хиймэл зүлгээр бүрж, хөнгөн атлетикийн талбай, PP материалын дэвсгэртэй сагсан бөмбөгийн талбай хийж, амарч суух сандал, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж зэргийг суурилуулж байна.

 
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Тохижилтыг “Тэнгисийн шүр” ХХК гүйцэтгэж байгаа юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс мэдээллээ.