Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн алдарт тоглоом болох GTA V-д Гоё брэнд албан ёсоор байршлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 13
Сурталчилгаа

Анх 1997 онд танилцуулагдсан “Grand Theft Auto” буюу GTA видео тоглоомыг мэдэхгүй хүн ховор байх. Магадгүй “Ah sh*t, here we go again” гэсэн meme зургаар нь бүр ч олон хүн мэддэг байж болох юм.

 

Товчоор тайлбарлавал, 24 жилийн түүхт энэхүү видео тоглоомоос өөрийн дүрийг сонгоод, дэлхий дээр бодитоор оршдог хотуудын виртуал хувилбар дотор даалгавар биелүүлэх юм.

Тэгвэл уг алдартай видео тоглоомоос бид өөрийн Монгол брэндийг харах боломжтой болжээ. Тодруулбал, “GTA” V тоглоомын байршилд “Витафит” компанийн Гоё брэнд “Гоё хот” нэртэйгээр нэгдэж байна. Өмнө нь дотоодын аль ч компани дэлхийн хэмжээний видео тоглоомд хөгжүүлэлт хийлгэж байсан удаагүй бөгөөд энэ нь Монголдоо анхдагч болж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

 
 

“Гоё хот”-Д ТОГЛОХЫН ТУЛД...

1. Steam-ээс “GTA V” тоглоомыг татаж авах

2. Байршлын тохиргоогоо МОНГОЛ болгон өөрчлөх

Тоглоомын бүтэц, үйл явдлын тухай илүү ихийг үзэхийг хүсвэл дараах тоглогчдын бичлэгийг үзээрэй.

CASTER TUVSHUUN

TUVSHINTUGS DUNUU

https://www.facebook.com/petergriffinstream/videos/580898876669257/?t=0

Ийм хялбар аргаар дэлхийн аль ч улсаас “Гоё хот”-д хөгжилдөх боломжийг олгосон Витафит ХХК-ийн хамт олондоо баярлалаа!

 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.