Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Нямаа: МЗХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгчийг байгууллагын үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн хэмээн Удирдах хорооноос нь өнөөдөр мэдээллээ.

Энэ талаар МЗХ-ны Дэд ерөнхийлөгч Ж.Нямаа "МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од нь МЗХ-ны үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн, байгууллагын өмч хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, нуун дарагдуулсан, байгууллагын үнэт зүйл, үндсэн зорилго, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн тул Монголын залуучуудын холбооны Үндэсний залуучуудын зөвлөлийн гуравдугаар хуралдаан хүртэл МЗХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн" гэлээ.

МЗХ-ны Удирдах хорооны нарийн бичгийн дарга Г.Батбаатар "Сүүлийн гурван сарын хугацаанд үүсээд буй нөхцөл байдал нь үндсэн дүрэмтэй холбоотой. Өөр өөрөөр тайлбарласан байдаг. Тиймээс Үндэсний залуучуудын зөвлөлөө хуралдуулж, үндсэн дүрмээ өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна" гэв.

"Залуус танхимыг нурааж, өмнөх удирдлагуудын тарьсан модыг ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр тайрсан"

 
Гэрэл зургийг mpa.mn

МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төрсүлд "Барилгатай холбоотой асуудал нь 2021 оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Тухайн үед ерөнхийлөгч О.Гэрэлт-Одоос хариулт нэхэж байсан ч 100 жилийн ойтой давхацсан тул ойг зохион байгуулахдаа ихэнх анхаарлаа хандуулсан.

Үүний дараагаар тайлбар хийх шаардлагыг дахин өгсөн боловч огт хариу өгөөгүй. Түүгээр үл барам хойд хэсэгт байх өмчийн газарт хувийн компанитай гэрээ байгуулж, түүнийгээ нуун дарагдуулан барилгын ажлыг шууд эхлүүлсэн.

 
Гэрэл зургийг mpa.mn

Одоогоор сууриа цутгаж дууссан байна. Мөн МЗХ-ны Залуус танхимыг нурааж, өмнөх удирдлагуудын тарьсан модыг ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр тайрсан байгаа" гэсэн юм.