Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 6,709 хүн эдгэрч, COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүний тоо 446,906 боллоо

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн хоногт коронавирусийн халдвараар өвчилсөн 6,709 хүн эдгэрсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр улсын хэмжээнд уг өвчнөөр өвчлөөд эдгэрсэн хүний тоо 446,906 боллоо.

 

Харин нийт батлагдсан тохиолдол 328,304 байгаа юм. Гэхдээ энэ нь зөвхөн хоногт хийгдэж буй PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдол гэдгийг Эрүүл мэндийн яамнаас тайлбарлаж буй.

Өөрөөр хэлбэл, түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг ЭМЯ шинээр илэрсэн тохиолдлын тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.

Ингэхдээ халдварын шинж тэмдэг илэрснээс хойш 10 гаруй хоногийн дараа бусдад халдвар тараахгүй гэж үзэн, тусгаарлалтаас гаргаж, эдгэрсэн ангилалд оруулан мэдээлж байгаа.

Өнөөдрийн байдлаар эдгэрсэн болон эмчлэгдээд эдгэрсэн хүний тоо 120,000 орчмоор зөрүүтэй байна.

Одоогоор 72,841 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байгаагаас 19,826 нь эмнэлэгт, 53,015 нь гэрийн тусгаарлалтад эмчилгээ хийж байгаа.

Түүнээс гадна, улсын хэмжээнд дахин халдвар авсан 16,000 гаруй иргэн байгаа тухай ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан өмнө нь хэлж байсан юм.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой мэдээллийг ЭНДЭЭС дэлгэрэнгүй харах боломжтой.