Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад 123 улсын 16,111 гадаадын иргэн байгаагаас 6,239 нь хөдөлмөр эрхлэгч

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 123 улсын 16,111 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байгааг Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэв.

Тодруулбал,

  • албан хэргээр 351,
  • хөрөнгө оруулах хэлбэрээр 1,834,
  • хөдөлмөр эрхлэх хэлбэрээр 6,239,
  • гэр бүлийн зорилгоор 4,293,
  • суралцахаар 476,
  • цагаачлах хэлбэрээр 1,921,
  • түр ирэгчээр 402 гадаадын иргэн байгаа аж.

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний есөн сарын байдлаар гадаадын 9,584 иргэнд визийн зөвшөөрөл, 3,110 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз олгосон байна. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 832 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1,060 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, оршин суух зөвшөөрөлтэй 285 гадаадын иргэний бүртгэлд хасалт хийжээ.

 

Эдгээр тоон мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад виз олголт 35.4 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 14.9 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 72.6 хувиар тус тус өсөж, визийн зөвшөөрөл олголт 14.2 хувь, оршин суух зөвшөөрлийн хасалт 47 хувиар тус тус буурлаа хэмээн Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.