Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнгөрсөн хоногт Булган, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймагт PCR шинжилгээгээр халдвар илрээгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Сэлэнгэ аймаг

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх халдвар орон нутгийнхаас даваад байна.

Тухайлбал, өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 1,566 хүн коронавирусийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагджээ. Үүний 459 нь орон нутагт илэрсэн бол Улаанбаатарт хоёр дахин их буюу 1,107 тохиолдол бүртгэгдсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдварыг дотор нь аймаг тус бүрээр харвал Орхон болон Хэнтий аймагт хамгийн олон буюу 57-66 тохиолдол шинээр илэрчээ.

Харин Булган, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймагт PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдол байхгүй байна. Бусад аймагт 7-47 тохиолдол нэмж бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар орон нутагт нийт 148,082, Улаанбаатарт 179,254 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлаж буй.

Улаанбаатар хот, орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол /аймаг тус бүрээр/: