Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн хамгийн их сонгож, худалдан авдаг ХУД-ийн шинэ орон сууцны ханшийн мэдээлэл

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 12
Сурталчилгаа

Улаанбаатар хотын 7 дүүргийн хэмжээнд энэ оны 9 сарын байдлаар “Орон сууц”-ны нийт 209 төслийн 35,125 айлын орон сууц идэвхтэй борлуулагдаж байгаагаас 17,735 айл буюу нийт орон сууцны төслийн 50% нь дангаараа ХУД-т сүндэрлэж байна. 

Ялангуяа, нийслэл хотын шинэ суурьшлын бүс болох Хан-Уул дүүрэг сүүлийн 2-3 жилийн хугацаанд хурдацтайгаар өнгө төрхөө өөрчлөхийн сацуу өндөр гоёмсог барилгууд болон олон төрлийн үйлчилгээний байгууллагууд нэмэгдсэн нь энэ дүүргийг сонгоход онцгой нөлөөлж буй юм. 

Улаанбаатар группээс нийслэлийн барилга, орон сууцны төслийн үнийн судалгаа гаргасан байна. Орон сууцны төслийн тоог зэрэглэл, дүүргээр нь харьцуулан авч үзэхэд бизнес болон өндөр зэрэглэлийн орон сууцнууд нь ХУД, БЗД, СБД-үүдэд төвлөрч байгаа тухай анхаарал татахуйц дүн гарчээ. 

ХУД-ийн хэмжээнд орон сууцны төслийг зэрэглэлээр авч үзэхэд: 

  • Стандарт зэрэглэл – 22 төсөл 
  • Дундаж зэрэглэл – 29 төсөл 
  • Бизнес зэрэглэл – 40 төсөл 
  • Тансаг зэрэглэл - 7 төсөл хэрэгжиж байна. 

Орон сууцны дундаж үнийг энэ оны 5-9 сарын харьцуулсан байдлаар: 

 

Дээрх судалгааны үзүүлэлтээс харахад нийслэлийн хэмжээнд 9-р сарын байдлаар стандарт зэрэглэлийн орон сууцны дундаж үнэ 2.19 сая, дундаж зэрэглэлийн үнэ 3.02 сая, бизнес зэрэглэлийн үнэ 3.91 сая, тансаг зэрэглэлийнх 7.2 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй байна. 

Харин 5-р сартай харьцуулсан байдлаар авч үзэхэд, стандарт орон сууцны дундаж үнэ 26%, дундаж зэрэглэлийнх 16%, бизнес зэрэглэлийнх 8%, тансаг зэрэглэлийнх 4%-иар тус тус өсжээ. Эндээс харвал нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өсөлт стандарт, дундаж зэрэглэлд хүчтэй нөлөөлснийг харж болох юм. 

Бидний өнөөдрийн онцолж байгаа ХУД-ийн үнэлгээг тусад нь салгаж харвал бусад дүүргүүдээс арай илүү үнэтэй буюу стандарт зэрэглэлийн дундаж үнэ 2.2 сая, дундаж зэрэглэлийнх 3.08 сая, бизнес зэрэглэлийн 3.98 сая, өндөр зэрэглэлийнх 7.4 саяын нэрлэсэн үнэтэй байна. 

 

Харин ХУД-т байрлаж байгаа 3 одтой бизнес зэрэглэлийн SEOUL GARDEN цогцолбор хорооллын нэрлэсэн үнэ нь одоогийн зах зээлийн дундаж үнээс бага буюу үнийн хөөрөгдөлгүй байна. Хэрэв та бүхэн шинээр орон сууц худалдан авахаар зэхэж байгаа бол бид танд зах зээлийн дунджаас бага үнээр бизнес зэрэглэлийн орон сууцыг худалдан авах боломжийг санал болгоё.

Олон жилийн туршлагатай Улаанбаатар группийн хэрэгжүүлж байгаа SEOUL GARDEN төслийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.