Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн авсан хандив, зардал

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль энэ сарын 10-нд явагдсан ч ирц 50%-д хүрээгүй тул Бямба гарагт нэмэлт санал хураалт явуулахаар болоод байгаа.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Төрийн аудитын байгууллага 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл болон нэр дэвшигчдийн авсан хандив, сонгуулийн зардлын явцын тайланг хүлээн авч, олон нийтэд мэдээллээ.

Нөхөн сонгуульд урьдчилсан байдлаар хамгийн олон буюу Хэнтий аймагт Ц.Идэрбат 12,923, Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар 23,998 сонгогчийн санал тус тус авсныг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн билээ.

Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан:

Нэр дэвшигч Э.Батшугарт иргэдээс 220,500,000, ААН-үүдээс 130,00,000 төгрөгийг хандивлажээ. Ингэснээр нийт 350,500,000 төгрөгийн хандив авсныг тайландаа оруулсан байна.

 
 

Харин нэр дэвшигч Ц.Идэрбатад иргэд болон компаниуд нийлээд 248,230,400 төгрөгийг хандивласан байна.

 
 

Нэр дэвшигчдийн мөнгөн хандивын тайланг хүргэж байна.  

  • Нэр дэвшигч Б.Гарамгайбаатарт иргэдээс 67,199,999 төгрөг,
  • Нэр дэвшигч А.Бархүүд иргэдээс 2,870,000 төгрөг,
  • Нэр дэвшигч  Д.Баатаржавт иргэдээс 270,000 төгрөг,
  • Нэр дэвшигч Б.Найдалаад иргэдээс 201,655,664 төгрөг, компаниудаас 156,000,000 нийт 357,655,664 төгрөг,
  • Нэр дэвшигч А.Отгонбаатарт иргэдээс 920,000 төгрөг,
  • Нэр дэвшигч Х.Бат-Ялалтад иргэдээс 7,829,996 төгрөг,
  • Нэр дэвшигч  Л.Цогод иргэдээс 500,000 төгрөгийг тус тус хандивлажээ. 

Харин нэр дэвшигч М.Чингисхаан, Д.Чулуунбат, Э.Бат-Үүл, Ш.Гантулга, Ц.Гантулга, Ш.Төмөрсүх, А.Батдорж нарт хандив цуглаагүй байна. 

18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт: 

  •  Б.Гарамгайбаатар /АН/ - 3,544
  • М.Чингисхаан /Бие даан нэр дэвшигч/ - 545
  • А.Бархүү /ИЗНН/ - 258
  • Д.Баатаржав /ШИНЭН/ - 174
  • Д.Чулуунбат /АТОЗН/ - 149 

28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт: 

  • Б.Найдалаа /ЗХЭЭ/ - 5,180
  • Э.Бат-Үүл /АН/ - 4,925
  • А.Отгонбаатар /ҮБЗН/ - 3,188
  • Ш.Гантулга /ИЗНН/ - 3,000
  • Х.Бат-Ялалт /Бие даан нэр дэвшигч/ - 1,823
  • Ц.Гантулга /ШИНЭН/ - 1,415
  • Л.Цог /ДМН/ - 199
  • Ш.Төмөрсүх /ЭЧХН/ - 108
  • А.Батдорж /АТОЗН/ - 79 санал аваад байгаа юм.

Эдгээр нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлан:

д/д

Тойрог

Тойргийн №

Нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэр

Нэр дэвшигчийн овог

Нэр дэвшигчийн нэр

Явцийн тайлан ирүүлсэн огноо

Сонгуулийн зардлын хураангүй тайлан /Маягт-1-3/

Мөнгөн хандивын тайлан /Маягт 3/

1

Хэнтий аймаг

18

Монгол ардын нам

Цагаанхүү

ИДЭРБАТ

2021.10.06

Үзэх

Үзэх

2

Хэнтий аймаг

18

Ардчилсан нам

Батхүү

ГАРАМГАЙБААТАР

2021.10.06

Үзэх

Үзэх

3

Хэнтий аймаг

18

Иргэний зориг ногоон нам

Алтанхуяг

БАРХҮҮ

2021.10.06

Үзэх

Үзэх

4

Хэнтий аймаг

18

Ард түмний олонхийн засаглал нам

Дэнзэн

ЧУЛУУНБАТ

2021.10.06

Үзэх

Үзэх

5

Хэнтий аймаг

18

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам

Дамбадондог

БААТАРЖАВ

2021.10.06

Үзэх

Үзэх

6

Хэнтий аймаг

18

Бие даан нэр дэвшигч

Магнайбаяр

ЧИНГИСХААН

2021.10.06

1

Сонгинохайрхан дүүрэг

28

Монгол ардын нам

Энхбаяр

БАТШУГАР

2021.10.06

Үзэх

Үзэх

2

Сонгинохайрхан дүүрэг

28

Ардчилсан нам

Эрдэнэ

БАТ-ҮҮЛ

2021.10.06

Үзэх

Үзэх

3

Сонгинохайрхан дүүрэг

28

Иргэний зориг ногоон нам

Шагдарсүрэн

ГАНТУЛГА

2021.10.06

Үзэх

Үзэх

4

Сонгинохайрхан дүүрэг

28

Зөв хүн электорат эвсэл

Бадрах

НАЙДАЛАА

2021.10.06

Үзэх

Үзэх

5

Сонгинохайрхан дүүрэг

28

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

Шоовдор

ТӨМӨРСҮХ

2021.10.04

Үзэх

Үзэх

6

Сонгинохайрхан дүүрэг

28

Үнэн ба зөв нам

Аюурзана

ОТГОНБААТАР

2021.10.06

Үзэх

Үзэх

7

Сонгинохайрхан дүүрэг

28

Дэлхийн Монголчууд нам

Логи

ЦОГ

2021.10.05

Үзэх

Үзэх

8

Сонгинохайрхан дүүрэг

28

Ард түмний олонхийн засаглал нам

Алтанцэцэг 

БАТДОРЖ

2021.10.06

Үзэх 

Үзэх

9

Сонгинохайрхан дүүрэг

28

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам

Цэндсүрэн

ГАНТУЛГА

2021.10.06

Үзэх

Үзэх

10

Сонгинохайрхан дүүрэг

28

Бие даан нэр дэвшигч

Хадбаатар

БАТ-ЯЛАЛТ

2021.10.06

Үзэх

Үзэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 18, 28 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ЯВЦЫН ТАЙЛАН

д/д Нам, эвслийн нэр Явцийн тайлан ирүүлсэн огноо Сонгуулийн зардлын хураангүй тайлан /Маягт-1-1,1-2/ Мөнгөн хандивын тайлан /Маягт 3/
1 Монгол ардын нам 2021.10.06 Үзэх  
2 Ардчилсан нам 2021.10.06 Үзэх Үзэх
3 Иргэний зориг ногоон нам 2021.10.06 Үзэх  
4 Зөв хүн электорат эвсэл 2021.10.06 Үзэх  
5 Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 2021.10.06 Үзэх Үзэх
6 Үнэн ба зөв нам 2021.10.06 Үзэх  
7 Дэлхийн Монголчууд нам 2021.10.05 Үзэх  
8 Ард түмний олонхийн засаглал нам 2021.10.06 Үзэх  
9 Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам 2021.10.06 Үзэх  

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” хэмээн заасан байдаг.