Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Токио хотод нэг хоногт бүртгэгдсэн Covid-19 халдварын тохиолдол энэ оны хамгийн доод түвшиндээ хүрэв

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Япон улс даяар коронавирусийн халдвар тархалт эрчимтэй буурч байна. Даваа гарагт тус улсын нийслэл Токио хотод халдварын 49 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх өдрөөсөө 11-ээр, долоо хоногийн өмнөхөөсөө 38-аар буурсан үзүүлэлт болжээ.

Энэ бол 2021 он гарсаар нэг хоногт бүртгэгдсэн хамгийн цөөн халдварын тохиолдол байлаа.

Сүүлийн долоо хоногийн хугацаанд хоногт бүртгэгдсэн дундаж халдварын тохиолдол Токио хотод 109.3 хүрсэн байна.

Япон даяар бүртгэгдсэн халдварын тохиолдол Даваа гарагт 369 хүрч, 20 хүн нас баржээ. Токиогоос бусад бүс нутгуудад мөн адил халдварын тохиолдол эрчимтэй буурч байна. Тухайлбал Даваа гарагт Осака, Канагава мужуудад тус бүр 49 тохиолдол, Чибад 25, Сайтамад 21, Гифуд 20, Фукуокад 17 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Өнгөрсөн зун зохион байгуулагдсан Токио 2020 олимпын наадмын үеэр Япон улсад коронавирусийн халдвар тархалт огцом нэмэгдэж, цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн олон тохиолдол нэг хоногт бүртгэгдэж байв.

 

Эх сурвалж: Japan Today