Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ямар зууш хэзээ идвэл зөв бэ?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 11
Сурталчилгаа

Мэргэжлийн хоол зүйч Маргарита танд зөвлөж байна.

 
Зууш бол хоолны хооронд нэмэлтээр иддэг хөнгөн хоол юм. Зуушийг өглөөний цай, өдрийн хоол хоёрын хооронд 11:00 цаг хавьцаа мөн өдрийн хоол ба оройн хоолны хооронд 16:00 хавьцаа идэж болно. Гэхдээ юуг зууш болгож идэх нь маш чухал.

-Зууш идэх нь ямар ач холбогдолтой вэ?

  • Хоолны дундуур бие организм өлсдөг, өлсөж байна гэдэг нь бие организм стресст орно, стресст орсон бие организм “ӨЛСГӨЛӨН горим асаадаг” тэр үед бие организм өөхийг хуримтлуулж эхэлдэг.
  • Зөв цагт зөв хүнсийг идэх нь бодисын солилцоог хурдасгадаг.
  • Өдрийн турш нэмэлт энерги өгөх буюу таныг илүү бүтээмжтэй болгодог.
  • Шөнийн өлсгөлөнг байхгүй болгоно. Хэрэв та өдрийн турш завгүй гээд хоол идээгүй бол орой гэртээ очоод идэх ёстой хэмжээнээсээ илүү их идэх болно.
  • Спортоор хичээллэх үед танд нэмэлт эрч хүч хэрэгтэй болдог. Өлсгөлөн дасгал хийх шиг буруу зүйл байхгүй. Тэр тохиолдолд та булчингаа алдах магадлал маш өндөр.

-Тэгвэл ямар зууш сонгож идэх нь зөв бэ?

 
  • Бүхэл үрийн гурилтай жигнэмэг. Учир нь эслэгээр маш баялаг бөгөөд таны өдрийн эслэгийн хэмжээг бүрдүүлэх болно. Мөн дээрээс нь хортой бодисыг гадагшлуулдаг ач тустай.
  • Самрын цуглуулга
  • Бага тослогтой, элсэн чихэргүй тараг
  • Ээдэм
  • Энергийн жигнэмэг
  • Жимс (алим, жүрж, гадил, лийр, киви..)
  • Жимсний смүүти

-Зууш сонгохдоо юу анхаарах вэ?

 
  1. Хэрэв та ажил гэр хоёрынхоо хооронд их урт зам туулдаг бол оройн зуушаа ажил тарахын алдад идээрэй. Тэгснээр та гэртээ очоод хэтрүүлэн хооллохгүй.
  2. Эрүүл зуушаа төлөвлөж сураарай. Бүхэл үрийн жигнэмэг сонгосон бол хэдэн ширхгийн идвэл хэдэн калори авахаа мэдлэг байх хэрэгтэй .
  3. Өдрийн зуушиндаа эслэгтэй зууш сонгох нь тохиромжтой. Жишээ нь бүхэл үрийн жигнэмэг.
  4. Зуушаа бэлдэж гарахаа мартсан бол дэлгүүрээс жимс эсвэл тараг аваарай.
  5. Ашиггүй орцтой, амт оруулагчтай, элсэн чихрийн найрлага өндөртэй, муу нүүрс ус агуулсан хүнс бүү сонгоорой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.