Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

UBCab компани сайн дурын жолооч нарт зориулж 10 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа

ikon.mn
2021 оны 10 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсад цар тахлын гурав дахь давалгаа оргил үедээ хүрээд байна. Өдөртөө хоёр мянгаас дээш халдварын тохиолдол бүртгэгдэж, нас баралт мянга хол давлаа. Зөвхөн 9 р  сард гэхэд л 101,000 хүн халдвар авчээ. Халдварын тархалт хяналтаас гарч эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, халдвар авсан иргэд гэртээ хэвтэхээс өөр сонголт үлдсэнгүй. Эмнэлэгүүдийн орны нөөц шавхагдаж зөвхөн хүнд нөхцөлтэй, амьсгалын аппарат залгуулах шаардлагатай хүмүүсээ л авч чадаж байгаа. Ингэснээр бүх ачаалал өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр бий болоод байна.

Цар тахалтай тэмцэх нь дан ганц төрийн ажил гээд хойш суух аргагүй цаг бидэнд тулж иржээ. Дайны гэж хэлж болох хүнд цаг үед хувийн хэвшлийнхэн манлайлал үзүүлж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна. Тэгвэл онлайн такси үйлчилгээ эрхлэгч, Юбикаб компани хувийн хэвшлийнхнээ манлайлал үзүүлж байна. Улаанбаатар хотынхоо UB нэрээр овоглодог байгууллагын хувьд нийслэлчүүдийнхээ эрүүл мэндийн төлөө нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн 10,000,000₮-ийн шатахууны талоныг хандивлаж байна.

 

Нийслэлийн эрүүл мэндийн газрын зүгээс хувьдаа улаан бүс болоод байгаа өрхийн эрүүл мэндийн төвийн ачааллыг бага ч гэсэн хөнгөлөхийн тулд хувьдаа автомашинтай иргэдийг “сайн дурын жолооч” нарын багт элсүүлж өрхүүдээр үзлэгийн багт хувиарлах ажлыг зохион байгуулж байгааг юбикаб компани маш их талархан, сайшаан дэмжиж байна. Эдгээр “сайн дурын жолооч” нарт улсаас өдрийн 50,000 төгрөгийн урамшуулал болон 20,000 төгрөгийн бензиний талон өгч байгаа юм.

Ийм эрсдэлтэй хүнд нөхцөлд ажиллах сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэхийн тулд илүү их урам өгөх хэрэгтэй гэж бид үзэж байна. Өөрөөр хэлбэл өрхийн эмнэлгүүд дээр одоо хувийнхаа машинаараа ажиллаж буй “сайн дурын жолооч” нарт төр засгаас олгох 20,000 төгрөгийн шатахууны эрх дээр нэмээд 10,000 төгрөгийн шатахууны талоныг #UBCab хамт олны зүгээс сэтгэлийн дэм болгон нэг сарын турш өгөх юм. Энэ зориулалт нь зөвхөн өрхүүдээр үзлэгт явж байгаа тэр сайн дурын жолооч нарт өдөрт 10.000 төгрөгийн талон олгох зориулалттай хандив юм.

 

ЮБИКАБ ХХК-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төлөөлөгч О.Билгүүн: Орондоо ч орох завгүй шахам цар тахалтай тэмцэж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн асуудал, ажиллах орчин болон хангалттай сайн дурынхныг илүү ихээр нэмэгдүүлэхийн тулд тэднийг илүү ихээр урамшуулах үйлсэд бусад аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг манай компанийн зүгээс уриалж байна. Бизнес эрхлэгч нар маань өөрсдийн боломжоороо уг санаачилгыг зүрхээрээ мэдэрч дэмжинэ гэж итгэж байна.

 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.