Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк “Хувьцааны хуримтлал” хөтөлбөр эхлүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 11
Сурталчилгаа
 

Хөрөнгийн зах зээл, хувьцааны хөрөнгө оруулалтын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг мэдээлэлд зохих хувь нэмэр оруулж, “Банк”-ны хувьцааг эзэмших эрхийг Монгол Улсынхаа иргэн, аж ахуйн нэгж бүрд тэгш, нээлттэй байлгах зорилгоор ХасБанк орон даяарх бүх салбар, тооцооны төв болон цахим сувгуудаараа дамжуулан мэдээлэл түгээж эхэллээ.

Системийн нөлөө бүхий арилжааны банкууд хувьцаагаа олон нийтэд гаргахын өмнөх бэлтгэл ажлаа дор бүрдээ хангаж буй энэ цаг үед Хувьцааны талаарх бүх нийтийн мэдлэг, мэдээллийг тэлэх нь нэн ач холбогдолтой тул ХасБанкнаас энэхүү ажлыг зохион байгуулж байна.  

Мөн ХасБанк “ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ” хөтөлбөрийг өнөөдөр албан ёсоор эхлүүлж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү хуримтлал нь Банкны хувьцааг худалдан авах сонирхолтой иргэд, харилцагчдад зориулсан хувьцааны захиалга өгөхөд хялбар, уян хатан нөхцөлтэй хадгаламжийн бүтээгдэхүүн юм.

 

ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ хөтөлбөрт хамрагдаж хадгаламж нээлгэснээр банкны хувьцаа заавал авах үүрэг хүлээхгүйгээс гадна ХасБанк нь хувьцаагаа албан ёсоор  худалдан борлуулахаар санал болгож буй хэлбэр биш юм. Харин ХасБанк хувьцаагаа холбогдох хууль, журмын дагуу Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгох үед ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ хадгаламжийн дуусах хугацааг үл харгалзан харилцагч өөрөө хувьцаанд хөрвүүлэх хүсэлт өгөх эрх нээлттэй байх болно.

ХасБанкны зүгээс ийнхүү хувьцаанд хөрөнгө оруулах сонирхолтой харилцагчдынхаа банкны эзэн болох бэлтгэлийг хангаж, нөгөө талаас харилцагчид нь банкныхаа ирээдүйн амжилт-ашиг-өсөлтөд итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж, харилцан бэлтгэл хангах боломжийг ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ хөтөлбөр олгож байна.

 

ХасБанкны хувьцааг олон нийтэд гаргах бэлтгэл ажлыг андеррайтерийн олон улсын “Райнос Инвестмент” ХХК болон “Өлзий энд Ко” ХХК нарын үнэт цаасны компаниуд хамтран хэрэгжүүлнэ. ХасБанкны хөндлөнгийн аудитыг олон улсын том дөрвөлийн нэг болох “Эрнст энд Янг Монголиа” гүйцэтгэдэг бөгөөд, нийтэд санал болгох үнэт цаасны талаар хуулийн дүн шинжилгээг “Батбаяр энд Партнерс” ХХН, хөрөнгө оруулалтын зөвлөхөөр “Тэнгэр капитал” ХХК зэрэг салбарынхаа туршлага, нэр хүнд бүхий төлөөллүүд хэрэгжүүлэх болно.

 

Банкийг шууд эзэмших эрх бүх хүнд нээлттэй байх ёстой гэдэгт бид итгэдэг. Хувьцааны талаар иргэдийн мэдлэгт зориулан нийтэд үнэн бодитой, тэнцвэртэй мэдээлэл түгээх нь эрүүл зах зээлийн суурь болно. Цаашид хувьцаа эзэмшигч бүрийнхээ эрх ашгийг адил тэгш хангах чиглэлээр олон улсын жишгийг хэрэгжүүлэхэд Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж болон салбарын бусад түншүүдтэйгээ хамтран ажиллах нь зайлшгүй шаардлага юм.

ХасБанкны салбаруудад хүрэлцэн ирж (эсхүл цахим сувагаар дамжуулан зайнаас), хувьцааны хуримтлалаа нээлгэн, банкны эзэн болох бэлтгэлээ хангахыг иргэд, харилцагчдад уриалж байна.  

 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.