Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

"ХӨСҮТ-ийн засварыг төсвийн хөрөнгөөр хийе гэвэл дийлэхгүй. Донор байгууллагуудын тусламжаар шийдэхээр судалж байгаа"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр "ХӨСҮТ-д засвар хийгдээгүй удсан байна. Ирэх оны төсөвт тус эмнэлгийн засварт зориулж тусгайлан төсөв тавих боломжтой юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа. 

Тэрбээр "ХӨСҮТ-ийн нөхцөл байдал үнэхээр сэтгэл эмзэглүүлдэг. Би өөрөө хэвтэж эмчлүүлж байсан. Ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтууд дээр ХӨСҮТХСҮТ зэрэг эмнэлэгт онцгой анхаарч байгаа.

Гэхдээ дорвитой ажил хийе гэж бодож байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийе гэвэл дийлэхгүй болов уу. 100 гаруй сая долларын бүтээн байгуулалт хийгдэж байж шийднэ.

Гаднын донор байгууллагуудын зээл тусламжаар энэ асуудлыг шийдэхээр судалж байгаа" гэлээ.