2021/12/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
18:00
S29
-11°
19:00
S31
-12°
20:00
S31
-12°
21:00
S31
-12°
22:00
S31
-13°
23:00
S29
-13°
00:00
S29
-13°
01:00
S30
-12°
02:00
S30
-10°
03:00
S30
-8°
04:00
S30
-6°
05:00
S32
-4°

Нийслэлийн 12 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 12 дугаар цэцэрлэгийн хүчин чадлыг 280 ороор өргөтгөн шинээр барьжээ.

Тус хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 1,781 хүүхэд оршин суудаг бөгөөд төрийн өмчийн хоёр, хувийн өмчийн 13 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс 1,646 хүүхэд харьяа хороондоо цэцэрлэгт хамрагдаж чаддаг бол 135 хүүхэд өөр дүүрэг, хороонд хамрагддаг судалгаа бий. Иймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 12 дугаар цэцэрлэгт өргөтгөл барьжээ.

12 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барилгыг “Рендербау” ХХК барьсан. Тус өргөтгөл баригдсанаар төрийн өмчийн цэцэрлэгийн хүчин чадал нэмэгдэж, харьяа хорооны хүүхдүүдээ хүлээн авах боломж нэмэгдэж байна гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.

x