Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэнтий аймагт байгаль, цаг уурын хүндрэлтэй байдал үүссэн нь сонгуулийн ирцэд нөлөөлж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн 21:00 цагийн байдлаарх ирцийг танилцуулав.

"Хэнтийд цас их орсны улмаас жижиг оврын автомашинтай зарим иргэн хэсгийн хороондоо хүрч чадахгүй байна"

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Санал хураалтын ажил дуусахад нэг цагийн хугацаа үлдээд байгаа ч тухайн хоёр тойрогт саналын ирц хангалтгүй байна.

Ялангуяа Хэнтий аймагт байгаль, цаг уурын хүндрэлтэй байдал үүссэн шалтгаан ийнхүү ирцэд нөлөөлж байна. Тухайлбал, тус аймгийн Өмнөдэлгэр, Баян-Адарга, Норовлин зэрэг суманд цас их орсны улмаас жижиг оврын автомашинтай иргэд хэсгийн хороондоо хүрч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Мөн өчигдөр зарим иргэн шуурганд уруудсан мал ахуй руугаа явсан тохиолдол ч гарсан. Зам, даваа давахад нэлээд хүндрэлтэй нөхцөл үүссэн гэдэг мэдээлэл ирсэн. Энэ мэтээр сонгуулийн ирцэд нөлөөлж буй олон хүчин зүйл байна.

Хэнтий аймгийн УИХ-ын нөхөн сонгуулийн ирц 21:00 цагийн байдлаар 32.8 хувьтайгаар санал хураалтын ажиллагаа үргэлжилж байна. Харин Сонгинохайрхан дүүргийн хувьд, 36.6 хувийн ирцтэйгээр санал хураах ажил үргэлжилж байна.

Сонгогчдын ирц маш тааруу байгаа байдал өдрөөс хойш ажиглагдсан. Иймд СЕХ болон аймаг, нийслэл, дүүрэг гээд бүх шатны сонгуулийн байгууллага сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх бүх л бололцоот арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Яг одоо СХД-ийн иргэд саналаа өгөх нь идэвхжиж байна. Гэсэн ч 22:00 цаг хүртэл ирц хэрхэн нэмэгдэхийг урьдчилж хэлэхэд хэцүү.

Харин хөдөө багуудад байгаа сонгуулийн санал авах байранд харанхуй болсноос хойш санал өгөх иргэд өсөх магадлал нь бага байна" хэмээн ярив.

"Ирц 50%-д хүрэхгүй бол нэмэлт санал хураалтыг долоо хоногийн дотор зохион байгуулна"

Үргэлжлүүлэн "22:00 цагаас СЕХ-ноос сонгуулийн дүн мэдээг дамжуулна. Хэнтий аймгийн тухайд 44 хэсгийн хорооноос ирэх ирцийн мэдээ дөрвөн цагаар хоцорч явж байгааг дуулгая. Одоогоор Хэнтий аймгийн зарим хэсгийн хорооны сонгуулийн саналын ирц 50-аас дээш хувьд хүрсэн.

Сонгогчдын ирц 50 хувьд хүрсэн эсэхээс үл хамааран санал хураалт 22:00 цагаар таслагдана. Хэрэв ирц 50 хувьд хүрэхгүй бол нэмэлт санал хураалтыг СЕХ-ноос долоо хоногийн дотор зохион байгуулна" гэдгийг хэллээ.