Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт илэрсэн COVID-19 халдварын 61% нь Улаанбаатарт, 39% нь орон нутагт бүртгэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн байдлаар орон нутагт нийт 147,110, Улаанбаатарт 177,312 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Сүүлийн өдрүүдэд нийслэлд шинээр бүртгэгдэх халдвар орон нутгийнхаас даваад байгаа юм.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гэхэд улсын хэмжээнд 2,068 хүн коронавирусийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Үүний дийлэнх буюу 61.2 хувь нь Улаанбаатар хотод илэрсэн бол 38.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдварыг дотор нь аймаг тус бүрээр харвал Төв аймагт хамгийн олон буюу 137 тохиолдол шинээр илэрчээ.

Харин Говьсүмбэр, Ховд аймагт PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдол байхгүй байна.

Бусад аймагт 5-79 тохиолдол нэмж бүртгэгджээ.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлаж буй.

Улаанбаатар хот, орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол /аймаг тус бүрээр/: